2015.1.20. Шин Кан сууринд хүчээр нүүлгэгдсэн малчид Шилийн хотод жагслаа.
|
Шилжүүлэн суурьшуулсан хүмүүст зориулсан Шин Кан тосгоны 60 гаруй малчид Шилийн хотын засгийн ордны дэргэд эсэргүүцлээ илэрхийлэв. “Бид амьдрахыг хүсэж байна! Бид төрсөн нутагтаа буцахыг хүсэж байна! Малчдын эрхийг хамгаал!” гэсэн лоозонгуудыг тэд барин жагсчээ.
Хэдэн арван машинтай зуу орчим үймээний цагдаа болон амрыг хамгаалахынхан ирж, хүч хэрэглэн тараахыг оролдож, гар утсуудыг хурааж авчээ. Нэгэн ахмад малчин эмэгтэй зодуулж унасан байна. Гэвч малчид лоозонгоо барьсаар, хотын захиргааны зүг урагшилсаар байлаа. Зэргэлдээхи Авганар хошууны 200 малчныг 2002, 2004 онд “экологийн нүүлгэн шилжүүлэлт” гэх нэрийдлээр Шин Кан суурин руу хүчээр нүүлгэсэн байна.
Аж ахуйн хэмжээг нь харгалзаж үзэлгүйгээр өрх бүрийг 2 өрөө байшинд оруулж, урьдын байшинг нь бульдозероор түрэн нураажээ. Шин Кан суурин нь цахилгаан станци, нүүрс, нефть боловсруулах үйлдвэрүүдийн гаралтай бохирдол ихтэй аж. Энэ суурингаас өөр тийшээ нүүвэл шинээр орсон байшинг нь нурааж, дахин байр сууц олгохгүй гэдэг байна.
Тэгвэл энэ өдөр Сөнид баруун хошууны засгийн ордны гадна 20 малчин Зүрх цэргийн баазыг өргөтгөхийг эсэргүүцэв. Бэлчээр нутгийг нь булаачихаад, малчдын хохирлыг барагдуулдаггүй аж.
Монгол, хятад хэлээр: “Бидний орон гэр, газар нутгийг буцааж өгч, хохирлыг барагдуул, бид амьдрахыг хүсэж байна!”, Зүрх баазын бүсээс нүүлгэгдсэн малчин бид өндөр үнэ төлсөн, харин бидэнд төр адил хандсангүй!” гэсэн лоозонгуудыг тэд барьжээ.
Цэргийн сургалтын Зүрх бааз нь Сөнид баруун хошуу, Дүрвэд хошууны 1066 ам км газар нутгийг эзэлдэг Хятадын хамгийн том цэргийн бааз. Баазыг өргөтгөхийн тулд 708 бэлчээрийн аж ахуйтай 2907 хүнийг хоёр хошууны төвийн дэргэдхи “нүүлгэн шилжүүлэх суурингууд” руу шилжүүлсэн. Тэдэнд шаардлага хангах нөхөн төлбөр, орон сууц өгөөгүй байна.
Дүрвэд хошуу, Сөнид баруун хошууны 70 гаруй малчин Бээжин хотын төв засгийн газрын байгууллагуудын дэргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тэдний эсэргүүцэл энэ өдөр 9 дахи хоногтоо үргэлжилж байсан билээ. Цэргийн баазыг өргөтгөхийн тулд “экологийн нүүлгэн шилжүүлэлт” гэх нэрийн дор малчдыг хүчээр нүүлгэж, нутаг бэлчээрийг нь булааж буй явдлыг тэд ийнхүү эсэргүүцжээ. Өмнөд Монголд болон, янз бүрийн улсад малчдын тэмцлийг дэмжиж, уриа лоозон барьж зургаа авахуулах аян өрнөсөн.
ХЯТАДУУД БЭЛЧЭЭР БУЛААХЫГ ЭСЭРГҮҮЦЭН АМИА ЕГҮҮТГЭВ. 2015.1.19-нд Авга хошууны Жаргалант сумын 45 настай малчин Төмөр төрөөс нутаг бэлчээрийг нь булаасныг эсэргүүцэж, сумын засгийн ордны хашааны үүднээс өөрийгөө дүүжлэн, амиа хорлов.

Төмөр олон жилийн турш булаагдсан нутаг бэлчээрээ буцааж авах гэж хөөцөлдөж явжээ. Мөн малчдын шударга ёсны хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Амиа хорлосон явдал WebChat, Sina, Tencent гээд хятадын олон сүлжээнд шуугиан дэгдээв. Монгол улсад бас их дургүйцлийг өдөөлөө.
ДӨРВӨН НУТГИЙН МАЛЧИД ХӨХ ХОТОД НЭГДЭН ЖАГСЛАА. 2015.1.26-ны өглөө Дөрвөд хошуу, Сөнид зүүн хошуу, Урад дунд хошуу, Шилийн хотоос ирсэн 300 орчим малчин Өвөр Монголын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын (ӨМХААМААГ) өмнө цуглаж эсэргүүцлээ илэрхийлэв. 2015.1.11-нд Бээжинд Улсын өргөдөл гомдлын товчоо, Цэргийн төв хорооны дэргэд эсэргүүцэл илэрхийлсэн малчдаас нэлээд нь үүнд оролцлоо. Цэргийн бааз, уул уурхай, экологи хамгаалах нэрийдлээр бэлчээр нутаг булаахыг тэд эсэргүүцсэн юм.
Малчид “Эх нутгийг минь буцааж өг, шударга ёсыг тогтоо” гэсэн лоозон барьсан байв. 10 цагт ӨМХААМААГ-ын ажилтан малчидтай уулзсан боловч, шаардлагуудыг нь хүлээн зөвшөөрсөнгүй. 15 цагт малчид ӨМӨЗО-ы засгийн ордон руу очиж, эсэргүүцлээ илэрхийлэв.
16 цагт малчид ӨМ-ын Ардын хурлын ордон руу очив. Тэнд ӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн хурал, Ардын улс төрийн зөвлөлдөх хурал хоёрын хуралдаанууд явагдаж байлаа. 200 цагдаа тэдэнтэй тулж, 30 малчныг баривчлав. Мөн малчдыг нутагт нь хүчээр буцаах ажиллагаа явагдлаа.
2015.1.11-нд Дөрвөд хошуу, Сөнид баруун хошууны 30 малчин Бээжин рүү, цэргийн баазын зориулалтаар бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцэхээр явснаар сүүлийн үеийн эсэргүүцлийн давалгаан эхэлсэн. Тэдэнтэй дараа нь Урад зүүн хошуу, Шилийн хотын малчид эв санаагаа нэгтгэж, Хөх хотод очин адил агуулгатай эсэргүүцлийг илэрхийлсэн юм. Мөн тэдэнд бас нэмэлт санаанууд байлаа.
Урад дунд хошууны малчид орон нутгийн захиргаа болон уул уурхайнхан бэлчээр нутгийг нь булаадгийг болон цагдаа нар хэрцгий авирлаж, эрүүл мэндэд хохирол учруулдгийг эсэргүүцсэн. Шилийн хотынхон “Экологийн нүүдэл” ажиллагааны хүрээнд 2002, 2004 онд малчдаас булаасан нутгийг буцааж өгөхийг шаардсан билээ.
ДЭЛХИЙН ТОМ ЦЭРГИЙН БААЗЫГ ДЭЭЛТЭЙ МОНГОЛЧУУД ЭСЭРГҮҮЦЛЭЭ. 4 дэхи долоо хоногтоо эсэргүүцэл илэрхийлж буй малчдыг Хятадын төр үл ойшоож ирсэн тул 2015 оны 1-р сарын сүүлээр Дүрвэд хошуу, Сөнид зүүн хошууны малчид гудамжинд гарлаа.
Дүрвэд хошууны төв Улаанхуа хотод 200 гаруй малчин “Бидний дээрэмдүүлсэн бэлчээр нутгийг эргүүлж өг!”, “Шударга ёсыг хэрэгжүүл!”, “Цэргийн төр улс бидэнд хэрэггүй!” зэрэг лоозон барьж, хотын хоёр гол гудамжаар болон, Хасарын талбайг тойрон жагсаж, “Авлигажсан түшмэдүүд сөнөтүгэй!”, “Малчдад хууль шүүх үнэн зөв үйлчил!”, “Бэлчээр нутгийг маань буцааж өг!” гэх зэрэг уриа хашгирч явлаа. Дараа нь хошууны засгийн ордны өмнө цуглаан хийлээ.
Жагсаал цуглааны үеэр амрыг хамгаалахынхан саад хийгээгүй ч, орой нь малчин Одонхуар, Давшилт, Наранхуар, Алимааг, маргааш нь малчин Адьяаг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан гэж баривчилжээ. Гэтэл Хятадын Үндсэн хуулийн 35-р зүйлд иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах эрх чөлөөг баталгаажуулна гэсэн байдаг. 5 малчинд 15 хоног баривчлах ял оноожээ. 100 орчим малчин үүнээс хойш тэднийг суллахыг шаардан хэдэн өдөр дараалан хошууны засгийн ордны дэргэд цуглаж байсан.
2015.1.31-нд зэргэлдээхи Сөнид баруун хошууны 200 орчим малчин хошууны төв Сайхантал хотод мөн жагсаж цуглав. Олон үймээний цагдаа, амрыг хамгаалахынхан хэдэн арван хүнийг зодож, 5 малчныг баривчилжээ. Нэг малчин босож чадахгүй болтлоо зодуулж, газарт хэвтэж байв.
Малчид “Эх нутгийг маань буцааж өг!”, “Хохирлыг барагдуул!”, “Бидэнд амьжиргааны боломж хэрэгтэй!” гэж хашгирч байлаа.
Цэргийн бэлтгэлийн Зүрх баазын өргөтгөлд зориулж, 800 гаруй өрхийн 3000 орчим малчны бэлчээр нутгийг булааж, ямар ч учирсан хохирлыг нь барагдуулах арга хэмжээ аваагүй аж.
Малчдын эсэргүүцлийг дэмжүүлэхгүйн тулд хятадын төр эсэргүүцэлд уриалсан 4 идэвхтэнийг мөн барьжээ. Найман хошууны Алмас, Шилийн голын Төгсмэндийг 7 хоног баривчилж, Тунляо хотын Лувсан, Хөх хотын Оюунчимэгийг амрыг хамгаалахад дуудан байцааж, сануулга өгсөн байна.

НАЙМАН ХОШУУНЫХАН АМЬ НАСААРАА НУТГАА ХАМГААЛАН ТЭМЦЭВ. 2015.4.4-нд Даачин Тал тосгоны оршин суугчдын гурван долоо хоногийн эсэргүүцлийг, Тунляо хотын бүх хошуу, мөн Улаанхад хотоос дайчилсан 2000 үймээний цагдаа хүч хэрэглэн даржээ. Малчид Найман хошууны нефть боловсруулах үйлдвэр байгаль орчныг бохирдуулж байгааг эсэргүүцсэн юм.
1000 гаруй малчныг дарах гэж резин сумаар буудаж, өндөр даралтат усаар шүршиж, нулимс асгаруулагч хий цацаж, зодож нүдэж байлаа. Харгис ажиллагаанаас болж, 100 хүн шархдаж, 50 хүн баригдаж, нэг шархадсан хүн эмнэлэгт очоод нас баржээ.
Үйлдвэрийн хорт хаягдал, мал, таримал ургамлыг төдийгүй, хүмүүсийг хордуулж, үр зулбах явдлыг нэмэгдүүлжээ. Малчид “Химийн үйлдвэрийн хорт хаягдлаар байгаль орчин бохирдохыг шийдвэртэй эсэргүүцэж байна!”, “Найманы түмэн олонд цэвэр ус, цэлмэг тэнгэрийг буцааж өг!” гэх зэрэг лоозонгуудыг барьж байжээ. Харгислан дарсны дараа тосгоны интернет, утсыг хааж, өргөн баривчилгаа явуулжээ.
ДАЙЧИН ТЭМЦЭЛ, ХАРУУСАЛТ ХОХИРЛЫН ЦАГ ҮЕ. 2015 оны 6-р сард янз бүрийн нутагт өмнөд монгол малчид бэлчээр нутгийн эрхээ шаардаж тэмцээд, 17 нь баривчлагдаж, олон малчин цагдаад зодуулсан тухай мэдээнүүд түгсэн.
Тунляо хотын Найман хошууны Мингрэн сумын Түлээ гацаанд малчид, Xing Long Gao Forestry компани 2011 оноос эхлэн, 4000 гектар бэлчээр нутгийг нь булаасныг эсэргүүцжээ.
2015.5.9-нд, Бээжин хотноо Төв засгийн ордонд гомдол мэдүүлэхээр очоод байсан эндхийн 5 төлөөлөгч малчныг барьж, хүчээр Найман хошуунд буцаагаад, хорьсон юм. 5-р сарын 12-нд Түлээ гацааны эсэргүүцэн тэмцэгч 3 малчныг барьсан. Барьснаас хойш сар өнгөрөөд байхад тэдгээр 8 малчин ор сураггүй, ар гэрийнхэнд нь эргэж очих ямар ч боломж олгохгүй байв. Нийгмийн хэв журам алдагдуулсан тул саатуулж байгаа л гэж засгаас хариу өгч байсан аж.
5-р сарын 28-нд Баарин баруун хошууны Гүйлстэй гацааны Гэгээн-Энгэр тосгоны 40 айлын 100 гаруй малчин ард бэлчээр нутгаар дайран өнгөрөх 303-р улсын хурдны авто замын барилгын ажлыг саатуулжээ. Зам барихаа зогсоож, учруулсан хохирлоо төлөхийг шаардсан.
Тэгэхэд, 40 гаруй цагдаа ирж, чинжүү цацаж, цахилгаан бороохой хэрэглэж, харгислал үйлдсэн. 3 малчин баригдсан. Зодуулсан хүмүүсийн дунд нэг эмэгтэй ихээр цус алдан эмнэлэгт хүргэгдсэн. Малчдын зураг авч, бичлэг хийсэн гар утсуудыг хураажээ.
2015 оны 5-р сарын дундуур Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын 200 гаруй малчин орон нутгийн засгийн ордноос хураасан бэлчээр нутгийг нэхэж, эсэргүүцэл илэрхийлэв. 2015.5.31-нд 5 малчныг хууль бус суулт зохион байгуулсан гэж баривчилжээ. “Хамгаалалттай газар нутаг” буюу булаагдсан бэлчээр нутагт малаа хариулсан гэж малчдыг хүчээр хөөн бухимдуулж иржээ.
1997 онд орон нутгийн засаг нийт 94 000 гектар бэлчээр булаасан байна. 2000 онд малчид тэр бэлчээр нутгуудад эргэн ирж, малаа хариулах болжээ. Орон нутгийн засаг үймээний цагдаа, амрыг хамгаалахынхныг авчирч, малчдыг зодох, торгох, малыг буудаж алах зэрэг харгислал үйлдэж ирсэн.
2015 оны 6-р сарын эхээр Урад дунд хошууны төв Халиут хотод малчид уул уурхайн зориулалтаар бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцжээ. Удирдагч малчин Сяолонг хорьжээ.
2015.6.3-нд Жарууд хошууны Өлзиймөрөн сумын малчид сүргээ хариулж явтал орон нутгаас илгээсэн ажилтнууд дайрч, бэлчээр нутгийг булаажээ. Цагдаагийн 10 гаруй машин иржээ. Малчин Буян ухаан алдталаа зодуулж, түргэн тусламж авч явжээ. Малчдын бэлчээрийг хүчээр булаасан талаараа ямар ч тайлбар өгөөгүй байна.
ӨВӨР МОНГОЛЫН НАМ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙГ 3 ӨДРИЙН ЭСЭРГҮҮЦЛЭЭР УГТАЖ, ЗАМЫГ НЬ ХААВ. 2015.9.6-нд ӨМӨЗО-ы нам засгийн хамгийн өндөр албан тушаалтнууд Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд малчдын аж байдалтай танилцахаар ирэхэд 200 малчин хошууны засгийн ордны өмнө цуглаж, эсэргүүцэл илэрхийлэв. Тэдний цуглааныг хүчээр тарааж, 7 малчныг амрыг хамгаалах товчоо баривчилжээ.
2015.9.7-нд малчид ахин эсэргүүцлийн цуглаан хийхэд малчин Нацаг, Насан-Өлзий, Юнгээ, Гангаа, Манлай нарыг амрыг хамгаалахын 20 ажилтан барьж авч явжээ. Баригдсан малчдын гар утсыг буцааж өгөхгүйгээр хурааж авчээ.
2015.9.8-нд 400 малчин хошууны төв Мянгантыг аймгийн төв Шилийн хоттой холбосон замыг хаажээ. Энэ замаар ӨМӨЗО-ы засгийн ордны дарга Баатар, ХКН-ын ӨЗО-ы салбарын дарга Ван Жүн нар зорчих байв.
Шилийн хот, зэргэлдээ хошуудаас үймээний цагдаа болон, орон нутгийн амрыг хамгаалах товчооны нийт 500 хүнийг дайчилж, малчдын арга хэмжээг хүч хэрэглэн дарж, зодож нүдэж, 8 хүнийг баривчилсан байна.
Тэднийг авч явах гэхэд малчин эмэгтэй машины арын бампераас зууран хэвтэж, сулла гэж шаардаж байлаа.
2015.9.9-нд 200 малчин хошууны засгийн ордны үүд хавь болон лоббиг дүүргэн цуглаж, баригдсан хүмүүсийг суллах, байгалийн гамшигт өртсөн малчдыг анхаарах зэргийг шаарджээ. Тэдний дундаас ахин хэдэн хүнийг баривчилжээ. “ӨМӨЗО-ы хамгийн том дарга нарыг ирэхэд бидний асуудлыг анхаарна, шийдэж өгнө гэж итгэж найдаж байсан, гэвч талаар боллоо, орон нутгийн дарга нарын адил үл тоолоо” гэж малчид урам хугаран ярьж байв.
Өвөр Монголын нам засгийн хоёр хамгийн том даргын айлчлалын үеэр ийнхүү 3 өдрийн турш өргөн эсэргүүцлийн арга хэмжээ зохиогдож, 20 орчим хүн баривчлагджээ.
ЦУСААР ТӨГССӨН ӨГЛӨӨНИЙ ЗУГААЛГА. 2015.10.15-ны өглөө хатагтай Шинээ өөрийн хүү Үйлс, ээж Ханшуулангийн хамт салхилж явтал амрыг хамгаалахын хүн дагаж, яриаг нь чагнажээ. Шинээ ажилтныг яриа чагнахгүй байхыг хүсэхэд харааж доромжилжээ. Үйлс ээжийгээ өмөөрч шаардлага тавьтал цохиж зодож унагаад, өшиглөж гарчээ. Хүүгийн гарнаас цус гартал зоджээ. Саад болохыг оролдсон Шинээг мөн зоджээ.
Удалгүй Бугат хотын Циншан дүүргийн амрыг хамгаалах товчооноос машин ирж, хүүг нь авч явсан байна. Албан үүргээ биелүүлэхэд саад учруулсан гэж 10 хоног баривчлах болжээ. “20 жилийн өмнөөс л манай гэр бүл ийм харгис байдалтай учирч байна даа” гэж Шинээ өгүүлэв. 19 жил шоронд хоригдоод, гэрийн хорионд суусан аав Хадаа нь бичгээр эсэргүүцэл илэрхийлсэн ч, үл ойшоож.
Өмнөд Монголын ардчилсан холбоог байгуулсан, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан зэргээс болж, 1995 онд Хадааг “улсыг хагалан бутаргасан, тагнуул хийсэн” гэж 15 жил хориод, Хөх хотын ойролцоо, ялгүйгээр “хар шоронд” 4 жил үргэлжлүүлэн хорьсон.
2010.12.4-нд Шинээг “хууль бус бизнесийн” гэх хуурамч хэрэгт холбож, монгол номын дэлгүүр лүү нь давшилсан. 2012 онд түүнийг дээрхи шалтгаанаар 3 жилээр яллаж, 5 жилийн тэнсэнгээр шийтгэсэн нь хугацаа дууссан. 2010.12.5-нд Үйлсийг “мансууруулах бодис хууль бусаар хадгалсан” гэх хуурамч хэргээр баривчилж, жил хориод, гэрийн хорионд оруулсан. 2002 онд 17 настай Үйлсийг “дээрэм хийсэн” гэх хуурамч хэргээр яллаж, 2 жил хорьжээ.
ОДОНГЭРЭЛ МАЛЧНЫГ СҮЛЖЭЭНД ЮМ БИЧИВ ГЭЖ ЭЭЛЖИТ УДААГАА ХОРИВ. 2015.11.3-нд Урад дунд хошууны малчин Одонгэрэлийг зээл дээр явж байхад цагдаагийн машин ирж, авч явсан бөгөөд, сүлжээн дээр худал юм арвин бичлээ, засгийн ордныг мал үхүүлсэн, мөнгө шамшиж идсэн гэж гүтгэлээ, малын өвчин тараалаа гэхчилэн буруутгасан. Одонгэрэл бэлчээр нутгийг хууль бусаар булаахын эсрэг орон нутгийн малчдын хөдөлгөөний ахлагч юм.
Ээж Дэжидмаа дээр нь хоёр амрыг хамгаалахын хүн ирж, Одонгэрэлийг 10 хоног баривчлах болсныг мэдэгджээ. Баяннуур хотын төв Линьхэ дүүрэгт хорьсон бөгөөд, өмгөөлөгч авах боломж олгоогүй аж.
2015.10.23-наас Урад өмнөд хошууны Баянхангай суманд боомын (anthrax) эсрэг вакцин хийжээ. Вакцинд хордож олон мал үхсэнийг хятадын засаг нуужээ. “Засаг мал үхүүлсэн” гэж буруутгасан Одонгэрэл малчныг баривчилсан аж.
Хөмүүлд (allium mongolicum) хордсон байхад мал мэдэхгүй этгээдүүд вакцинжуулалтыг буруу хийж үхүүлэв гэж малчид бухимджээ. Бас “малчдад өгнө гэж нөхөн олговрын мөнгийг төсвөөс гаргуулсан түшмэдүүд өөрсдөө шамшиж идсэн” гэх яриа гарчээ. “Хоёрхон адуу хөмүүл их идэж хордлого аван үхсэн атал будлиан өрнүүлэв, цаад учир нь хууль бусаар мөнгө олоход оршиж байна” гэж харджээ. Малчдын эрх ашгийг хамгаалдаг Одонгэрэл идэвхтэн эндсэн малаас дээж авч, Хөх хотод шинжлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байж. Гэвч баривчлагдсанаас болоод бүтээгүй.
11-р сарын 25-ны өдөр түүнийг сулласан байна.
2013 оны 11-р сард Одонгэрэл Урад дунд хошууныхаа 17 малчныг зохион байгуулснаар Бээжинд очиж зарга мэдүүлцгээсэн. Уул уурхайнхан бэлчээр нутгийг хууль бусаар булааж байгааг мэдүүлж, 12 хоног Бээжинд асуудлаа хөөцөлдсөн. Амрыг хамгаалахынхан тэднийг барьж нутаг буцааж байв.
2006 оноос тэд:
1.Малчдын газрыг орон нутгийн түшмэдүүд хууль бусаар булааж, хятадуудад худалддаг,

2.Уул уурхай, цэргийн баазын тусын тулд бэлчээр нутгийг сүйтгэдэг,
3.Төрөөс хохирлын нөхөн төлбөр хангалттай олгодоггүй зэргийг эсэргүүцэж ирсэн аж.

Одонгэрэл өмнө нь хэдэн ч удаа баривчлагдаж байсан.
2012 оны 11-р сард Бээжинд болон, орон нутгийн засгийн ордны өмнө малчдын эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан тул, 1,5 жил засан хүмүүжүүлэх ажил хийх шийтгэл хүлээж байв. 2013 оны 4-р сард Монгол улсын хилийн ойролцоохи цэргийн баазын дэргэд бэлчээр нутгийг булаахын эсрэг малчдын арга хэмжээ зохион байгуулаад 10 хоног баривчлагдаж байсан.
100 УЛАЙРСАН ДЭЭРЭМЧНИЙГ 100 МОРЬ ТЭМЭЭТ МАЛЧИН ЖАГСАЖ ЭСЭРГҮҮЦЭВ. 2015 оны 12-р сарын 17-нд Алшаа аймгийн Эзнээ хошууны төв Далайн хөв хотод морь тэмээ унасан 100 гаруй малчин ирж эсэргүүцэл илэрхийлэв. Сүүлийн 10 жилд Гансу мужийн хятадууд нутаг бэлчээр булаах гэж дайрдаг, хорлон сүйтгэдгийг таслан зогсоохыг тэд шаардлаа.

2015 оны 12-р сарын 6-нд, гадаад төрхөө далдалсан 100 орчим этгээд Гансу мужаас Эзнээ хошууны хянан өнгөрүүлэх цэг рүү довтолж, 13 хянагчийг хороожОООО, бүх дэд бүтэц, тоног төхөөрөмжийг устгасан юм. 10-ны өдөр Гансу мужийн Жинта тойргийн амрыг хамгаалах газраас 10 сэжигтэнг барьж хорьсон.
Эзнээ хошууны малчид “Төрөөс биднийг хятадын тариачин голдуу хүмүүсийн арван жил үргэлжилж буй халдлагаас хамгаалдаггүй” гэж буруушаажээ. “Манай бэлчээр нутгийг энэ хятадууд олон жилийн турш сүйтгэж байна. Тэд ургамал түүж, эрдэс малтаж, баянбүрдийг дураараа ашигладаг. Хэрэв хошуу үйл ойшоовол Бээжинд очиж гомдол мэдүүлнэ” гэж тэд ярьжээ.
2014 оны 5-р сард энэ хошууны малчид цэргийн бааз өргөтгөх, Гансу мужаас цагаачлах, баянбүрдийг хууль бусаар эзэлж, ашиглан сүйтгэхийн эсрэг арга хэмжээ зохиосон. Тэгэхэд хятадын зэвсэгт үймээний цагдаа Ланжоугийн 14-р агаарын цэргийн баазын дэргэд малчдыг бүсэлж, “эсэргүүцэл үзүүлбэл зэвсэг хэрэглэнэ” гэсэн. Зэвсгийн туршилтаас болж, малчид их хохирол амсдаг байна. Эмзэг экологитой Алшаа нутаг цөлжин сүйдсээр.
http://southmongolia.org/mn/2017/10/24/news-8/ ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ

2015.1.20. Сөнид хошууныхан Сайхантал сууринд Зүрх цэргийн баазыг эсэргүүцэж жагсав.
|
2015.1.20. Дүрвэд, Сөнид хошууныхан Бээжин хотод Зүрх цэргийн баазыг эсэргүүцсэн тэмцлээ 9 дэх өдрөө үргэлжлүүлж байгаа нь.
|
2015.1.19. Малчин Төмөр бэлчээр нутгаа хамгаалан эсэргүүцлээ илэрхийлж амиа егүүтгэв.
|
2015.1.26. Хөх хотод болсон дөрвөн нутгийн малчдын эсэргүүцлийн жагсаал.
|
2015.1.30. Дүрвэд хошууны засгийн ордны өмнө малчид жагсаал цуглаан хийв.
|
2015.1.31. Сөнид Баруун хошууны малчдын жагсаалыг хүч хэрэглэн дарав.
|
2015.4.4. Найман хошуунд малчдын эсэргүүцлийг дарахад 1 хүн амь үрэгдэж, 100 хүн шархдаж, 50 хүн баривчлагдав.
|
2015.6 сар. Найман хошууны Түлээ гацааны монголчууд бэлчээр нутаг булаасныг эсэргүүцэж байна.
|
2015.5.28. Баарин баруун хошууны малчид зам барилгын ажлыг зогсоох гэж оролдоод баривчлагдав.
|
2015.5 сар. Ар хорчин хошууны малчид суулт хийж байна.
|
2015.6.3. Жарууд хошууны малчин Буян малаа хариулж яваад, төрөөс бэлчээр булаагчдад ухаан алдталаа зодуулав.
|
2015.10-р сар. Урад өмнөд хошуунд вакцин хийснээс хойш олон мал үхэв гэж малчид бухимдав.
|
2015.12.17. Эзнээ хошууны малчдын морь тэмээт жагсаал.
|
http://southmongolia.org/mn/2017/10/24/news-8/ ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ
Comments
Post a Comment