Дэлхийн Монгол Оюутан Клубын ТОДОРХОЙЛОЛТ 2014/09/30
Монгол Улсад суралцаж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар нь үе тэнгийн оюутан залуучуудыг манлайлан амжилттай суралцаж, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, оюутан залуусын шинэ санааг дэмжиж, бүтээлч ажлыг өрнүүлэхэд хувь нэмэр оруулдаг оюутан байсныг тодорхойлж байна.
Тэрээр Монгол Улсад суралцах эрхгүй болж албадан гаргагдсан асуудалд оюутан ахуйн найз нөхөд, хамт олон бид ихэд харамсаж байгаагийн зэрэгцээ, түүний цаашид тус улсад үргэлжлүүлэн суралцах асуудлыг холбогдох байгууллагууд зохих журмын дагуу
нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Дэлхийн Монгол Оюутан Клубын ерөнхий нарийн бичгийн дарга Т. Урангуа
Comments
Post a Comment