Шинжаангын Баянгол Монгол өөртөө засах мужын сургуулийн байдал. |
Онниуд хошууны засгийн ордны өмнө цугласан цагддагийнхан. |
Дархан-Муумянган хошууныхны 12-р сарын 11-ний цуглаан. |
Дархан-Муумянган хошууныхны 12-р сарын 25-ны цуглаан. |
Үүнд орон нутгийн болон, бусад монголчууд их дургүйцэж байна. “Цөөнхийн хэлээр сургалт явуулах хууль”, “Өөртөө засах хууль” зэргийг зөрчсөн явдал болж гэж үзэж байна. Боловсролын яамнаас тийм шийдвэр гарсныг албан ёсоор бататгажээ. Хилийн чанадын өмнөд монголчууд даруй эсэргүүцлээ илэрхийлж, шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан. Баянгол тойрогт мөн уйгур, казах хэлээр сургалт явуулахыг болиулжээ.
Гадаад дахь өмнөд монгол лидер Тэмцэлт: “Монгол хэл соёл төдийгүй, монгол үндэстэн мөхөхөд хүргэх бодлого тул бид гар хумхин суухгүй. Энэ харгис бодлогоо Хятадын засгийн газар даруй зогсоох ёстой” гэж мэдэгдэв. “Энэ нь туршилт явуулж буй хэрэг бөгөөд, хэрэв бид үүнийг шийдвэртэй эсэргүүцэхгүй бол, бусад газар ч монгол хэлээр сургалт явуулахыг хориглох болно” гэж өмнөд монголчууд бүлхэмдэн дургүйцэж байна.
Баянгол тойргийн нутаг дэвсгэр – 462,700 км². 2000 оны тооллогоор 1,056,970 хүнтэй. Засаг захиргааны төв – Хорол хот.
Өмнөд Монголын малчид 12-р сарын 25-нд тэмцэгч малчин эгч дүүсийг суллах, өмнөд монгол малчдыг хохироохгүй байх шаардлага тавьж жагсаал цуглаан хийхийг уриалсан. Гол зохион байгуулагчдыг Янжиндулам, Давхарбаяр нарыг Онниуд хошуу руу явж байхад барьж, гэрийн хорионд оруулсан. Мөн Найман хошууны өмнөд монгол тэмцэгч Алмас Шарнуудыг Онниуд хошуунд очоод байхад барьж, хорионд оруулжээ. Цагдаа нар түүнийг өдөөх хөөрөгдөж амар төвшнийг алдагдуулсан учир 10-15 хоног хорино гэж байгаа нь бичлэгт буужээ.
Ийнхүү зохион байгуулагчдыг барьж хорьсон тул төлөвлөсөн жагсаал цуглаан болсонгүй. Хошууны засгийн ордны өмнөхи талбайд олон цагдаагийн машин эгнүүлэн зогсоосон нь малчдын жагсаал болохоос ямар их болгоомжилж дургүйцэж байгааг нь илчилнэ.
Онниуд хошууны нутаг дэвсгэр 11,882 км², хүн ам 470,000, төв нь Борхот балгас.
Харин 12-р сарын 25-нд Дархан Муумянган холбоот хошууны засгийн ордны гадна хэдэн зуун малчин цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотод харьяалагддаг энэ хошуу нь Өвөр Монголын малжих 23 хошууны нэг, Бугат хотын ганц хошуу юм. Хошууны төв Батхаалга хотноо малчид цуглацгааж, төр засгаас мал малжихыг хориглосны нөхөн олгох мөнгө, гаднах үзэмжийг улсаас засаж өгнө гээд хүчээр нураалгасан гэр байшингийн үнэ зэргийг нэхэмжлэв. Тэд 14 хоногийн өмнө буюу 12-р сарын 11-нд хошууны засгийн ордны газар цуглаж, шаардлага тавихад биелүүлээгүй учир, ийнхүү ахин цуглажээ.
Дархан Муумянган холбоот хошууны газар нутаг – 17,410 км², хүн ам 110,000
Comments
Post a Comment