БИДНИЙГ ИНГЭЖ ХЯДАЖ БАЙЖЭЭ
МОНГОЛ ХҮН БҮР ЗААВАЛ УНШ
Жиньдандаогийн хядлага
1891 онд Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жиньдандаогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх Монголчуудын түүхэнд учирсан хамгийн том геноцидүүдийн нэг болсон юм.
Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ.
Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь
барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.
барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.
Олон монгол хүн цөс хэмхэртэл эмээж, араас улаан малгайтнууд гарч ирэх вий хэмээн Хянганыг давтал зугтаж дүрвэжээ. Сод зохиолч Инжиннаш хамаг бүхнээ орхин зугтаж, Ляонинд нэгэн хуучин балгасанд орогнож нуугдаж байгаад, өвчний улмаас нас эцэслэсэн байна. Олон монгол хүн шударга өшөө хорсолд автаж, эрслэн тэмцэх болжээ.
Хятад колонистуудын аюул, Чин гүрний хорлолыг яс махандаа шингэтэл ойлгож, яавч хужаа нартай хамт амьдрахгүй, амьд үхсэн ч тэднээс тусдаа байх болно гэж андгайлж байжээ.
Улаан малгайтны урвалгаан нь сайн судлагдаагүй, Хятадын үзэл сурталд дарагдаж ирсэн харгис явдал юм. Өвөр монголчууд энэ асуудлыг сөхөхөд хятадууд “Танай Монголын байлдан дагуулагчид 30 сая хятад хүнийг алсан. Түүний л хариу байгаа биз...” гээд тоодоггүй аж.
1-рт монголчууд хятадуудыг тэгж алж хядаагүй,
2-рт олон зууны турш цусан өш санаж хэрэгжүүлж явах мунхаг сэтгэлгээ хүн төрөлхтөнд байж болохгүй,
3-рт, хятадууд Юань гүрнийг мөхөөхдөө ч, бусад олон тохиолдолд ч монголчуудыг алж хядаж, хариу гээчээ авахын дээдээр аваад зогсолгүй, асар ихээр хохироож ирсэн билээ.
Энэхүү улаан малгайтны (улаан алчууртны) урвалгаан нь хожмын улаан алчууртны буюу Шударга нударгын (Ихэтуаний, Боксёрын) бослогын эх үүсвэр болсон гэж үздэг.
Хятадууд одоо дрон ашиглан /мөргөл үйлдэхээр уулруу явж байгаа иргэд/ төвдүүдийг агнаж байна гэсэн мэдээ уншсан.
ReplyDeleteЭнэ үед түүхэн хөх судараа бүтнээр нь аваад үлдэж чадсан бол хичнээн сайхан байхав. Магадгүй урьчилан төлөвлөсөн улс төрийн шинжтэй зүйл болсон биз.
ReplyDelete