Улаанхад хотын Хэшигтэн хошуу, Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд баривчлагдсан малчдыг суллав. Өмнөд Монголын Янжиндулам нарын малчид суллахыг шаардан шийдвэртэй тэмцсэн нь нөлөөлжээ.
Хэшигтэн хошууны малчид сар гаруйн хугацаанд хоригдоод суллагдлаа.
Монголчуудын шүтэн дээдэлдэг нуурт хятадууд загас барина хэмээн түрэмгийлэн дайрах болсноос хамаг асуудал үүссэн юм. Тэмцэгч малчид үе үеэрээ нутаглаж ирсэн бэлчээр, нуур усыг нь хятадын загасчид дур мэдэн булааж авсан явдлыг таслан зогсоохыг хүсэж, орон нутгийн засаг захиргаанд хандсан ч, энэ оны 7-р сарын 16-нд Хэшигтэн хошууны Ардын шүүх хятад загасчдын талд шийдвэр гаргасан юм. Загасчдын мэдэлд орсон нутаг бэлчээр, нуур усанд малчдыг ойртохыг хорьжээ.
Үүнийг эсэргүүцэж, 2017 оны 7-р сарын 18-нд Далай нуурын дэргэд Хэшигтэн хошууны Дархан уул сум, Дөрөө нуур гацааны 100 гаруй малчин бэлчээр нутаг, тахин шүтдэг нуураа хамгаалах эрмэлзлээ илэрхийлэн цугласан. Гэтэл хятад загасчид болон, SWAT буюу үймээний тусгай цагдаа нар малчдыг зодож, чинжүүгээр шүршсэн. Алтансүх нарын 9 малчныг хэрцгийгээр зодож , бэртэж гэмтэн босож чадахгүй болсных нь дараа баривчлан авч явсан юм. Нэг малчныг арван хэдэн цагдаа нийлж нэн харгисаар зодсон тохиолдол гарсан.
Энэ явдлын дараа малчид давж заалдаж, орон нутгийн захиргаа асуудал бүрэн шийдэгдтэл, загасчид нуурыг хашаалсныг буулгах, нуур болон эргэн тойрны газрыг нь аль ч талд ашиглуулахгүй байх шийдвэр гаргасан.
Өмнөд монголчууд Хэшигтэн хошууны малчдыг сошл-сүлжээнд өргөнөөр дэмжин давалгаалсан болно. Ихээхэн сүлжээгээр тарсан ил захидал: “Монголчууд бид хятадын түрэмгийллийг сөрж зогсох цаг болж! 70 жилийн хятадын булаан эзлэлтийн дүнд бидний унаган нутаг булаагдаж, эзэн монголчууд боолчлогдлоо! Газар шороогоо цусаараа хамгаалъя” гэсэн үгсээр төгссөн байлаа.
Үүл сарниулах сумаар буудаж, ган гачиг учруулж байна гэж үзсэн Шулуун хөвөөт цагаан хошууны Ганбаатар нарын малчин залуус үүл буудагчдыг хөөж явуулж, машиныг нь балбаж нүдсэн билээ. Тэднийг 10 хоног хориод байснаа суллажээ. Янжиндулам нарын малчидтай уулзахгүй гэсэн ам өчгийг авч, нууцаар суллан явуулсан байна. Суллахыг шаардсан малчид хорьсон газрын ойролцоо ирээд байсан юм.
Ийнхүү шударга малчдын шаардлагаас үүдэн, хоригдож байсан 18 тэмцэгч малчид бараг зэрэг суллагдлаа.

Comments
Post a Comment