Цагаан сүргийн тайлга “Сүн дайлга”










Цагаан сүргийн тайлга жил болгоны билгийн улирлын 3-р сарын 17-ноос 24-ний өдрийг хүртэл 8 өдрийн хугацаатай яавагддаг.

4 дүгээр сарын 13-ны өдөр буюу билгийн улирлын гурван сарын арван долооны өдөр найман Цагаан орд цуглах дайлга,

4 дүгээр сарын 14-ний өдөр Найман цагаан орд жихлэх дайлга.

4 дүгээр сарын 15-ний өдөр Сүнсний дайлга,

4 дүгээр сарын 16-ны өдөр Гарлын дайлга,

4 дүгээр сарын 17-ны өдөр буюу билгийн улирлын гурван сарын хорин нэгэнд Цагаан сүргийн их тайлгын албан ёсны дайлга,

4 дүгээр сарын 18-ын өдөр Сүсгийн дайлга,

4 дүгээр сарын 19-ний өдөр Шар хасгийн дайлга,

4 дүгээр сарын 20-ны өдөр Найман цагаан орд өөдлөх дайлга.

Уламжлалт тайлгын зан үйлээс гадна, цагаан сүргийн их тайлгын үеэр бас өвөр монголын “Билгүүдэй” нэрэмжит 512 бөхийн тэмцээн яавугддаг.

Өвөр Монголын Чингис хааны онгод жил бүр арав гаруй тусгай тахилгын үйл болдог. Үүнд, хаврын улирлын цагаан сүргийн их дайлга, зуны улирлын нуурын дайлга, намрын шөргийн дайлга болон өвлийн тасман тайлгыг нийлүүлээд “Дөрвөн цагийн их дайлга” гэж нэрлэн тайлгын үйл ажиллагаанууд явагддаг. Харин хаврын улирлын цагаан сүргийн их дайлга нь Чингисийн онгоны тайлгын хамгийн бүрэн хэмжээний, хамрах хүрээгээр хамгийн өргөн дайлга болно.

“Цагаан сүрэг”нь 99 цагаагч гүүгийн сүүний цацлаас үүсэлтэй. Иймээс их тайлгыг бас “Сүн дайлга” гэж нэрлэдэг. Дээд тэнгэр, өвөг дээдсээс хүн амьтны хөгжил дэвшил, энх тайвныг хүсэн бэлгэшээх утга учиртай.


Өвөр монголын их зуу аймaг


Эзэн сан


Comments