АР БА ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН ҮЭЧХ-ИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА-2
Амбагай хаан Өвөр Монголыг нэгтгэн авч, Мин улсыг мөхөөсний дараа Халхын хангуудад дээрэнгүй байдлаар хандах болсон учир, Халхын хангууд ч хариуд нь дургүйцэх, эсэргүүцэх болжээ. Тэр үед Халхын Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай, Алтан хан
Омбо-Эрдэнэ нар аймаг улсуудаа захиран сууж байв. Алтан хан бусад халхын хангуудтай хөндийдүү харьцаатай байлаа. Үүнээсээ болж ганцаардан, 1667 онд Зүүнгарын Сэнгэ тайжид цохиулж, Алтан ханы улс мөхөж байсан.
Халхын ноёд дотоодын эв нэгдлээ бэхжүүлэх оролдлого хийхийн зэрэгцээ, Өвөр Монгол дахи ҮЭЧХ-ийг дэмжсэн байр суурьтай байдаг байв. 1644 онд хангууд дээрхи байр сууриа илэрхийлэн, Өвөр Монголын ноёд руу элч илгээж байсан байна. Халхын нутагт нүүж ирэхийг уриалдаг ч байв.
1646 оны хавар Сөнид аймгийн Тэнгис ван бэйл Тэнгэдэй, тайж Овоодой, тайж Доржсэрэг нарын хат Халхын ноёдын ятгалганд орж, Манжийг дагахгүй хэмээн, харъяат ардаа дагуулан, Сэцэн ханы нутагт нүүн очив. Манжийн хаан чин ван Тодоор удирдуулсан цэргээр нэхүүлэн, Халхын нутагт цөмрөн гүйцэж, улмаар Хэрлэн орчмын Гүн Галуутай, Өтөг уул, Бурхант зэрэг газар тулалдсан байдаг.
1646 оны 6-р сарын орчим Янгирцагийн ууланд гүйцэж очиход, тэрбээр Гүн Галуутай гэдэг газар эсэргүүцэн байлдсан боловч ялагджээ.
Гэвч бууж өгсөнгүй, Халх нутгийн гүн рүү рүү зугтаахад манжийн цэрэг хоёр өдөр хоёр шөнө мөрдөн хөөж, гурав дахь өдрийн өглөө Өтөг уулын орчим Тэнгисийг гүйцэн цохисон боловч тэрбээр мултарч амжжээ.
Манж цэрэг Сөнид аймгийн цэрэгтэй Халхын Түшээт ханы нутагт Бурхант хэмээх газар дахин тулгаран байлдаж, Тэнгисийн хатан хөвгүүдийг баривчлан түүний ачаа хөсөг, арван мянга гаруй малыг олзолжээ. Энэ тулалдаанд ойр дотны хүмүүс нь амь үрэгджээ.
Тэнгис ван сүүлчийн хүчээ дайчлан зугатсаар Туул голын орчим Зажибулгийн газар ирэхэд нь Сэцэн хан Шолой өөрийн хүү Бямбад гучин мянган цэрэг өгч, Тэнгисийг өмгөөлөн байлдуулахаар мордуулахын хамт Түшээт хан Гомбодоржид эл хэрэгт туслахыг хүсч элч заржээ. Түшээт хан өөрийн үеэл дүү Рахуладай ноён, түүний хөвгүүд Абаху мэргэн нарт хорин мянган цэрэг захируулан, Сэцэн ханд хүч хавсруулахаар явуулжээ. Халхын цэрэг Зажибулагийн газарт анх удаа манж цэрэгтэй байлджээ. Энэ байлдаанд Халхын цэрэг ялагдаж, тулалдааны талбарт мянга илүү морь тэмээ орхиод ухарчээ. Хоорондоо эвдрэлцэн байлдахгүй, гаднаас халдсан дайсны эсрэг хамтран тулалдна гэсэн Ойрад-Монголын цааз хэрэгжихгүй, зөрчигдсөн хэвээр л байв. Хэрэв монголчууд илүү эв нэгдэлтэй байсан бол байдал өөрөөр эргэх байсан.
Тэнгисийг дэмжихээр илгээсэн Халхын цэргийг бут цохиж ялалт байгуулсан ч, 1646 оны эцсээр Манжийн цэрэг Халхын нутгаас гарсан юм. Учир нь тэд тухайн үед Халхад цэрэг дайны ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байлаа.
Тэнгис тулалдаанаас Сэлэнгийн зүг зугтаж амь гарсан бөгөөд Манж нар Халхын эрх баригчдаас түүнийг барьж өгөхийг шаардахад, тэд цааргалсаар жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Тэнгис ван болон түүний албатуудын аж амьдрал хүнд болсон тул өөрөө 1648 онд буруугаа хүлээж, дахин Манжид захирагдан, эфү болсон нь Халх-Манжийн харилцааг хурцатгахад нөлөөлжээ. Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байлаа. Халхаас буцаж ирсэн Тэнгэс, Тэнгэдэй нарыг өршөөсөн нь монголчуудын тэмцлээс сургамж аван болгоомжилсон хэрэг буй за.

Comments
Post a Comment