А.Пунсаг: Хятадууд 60 ангит кино хийж байхад, бид Хубилай хааныхаа ойг яаж тэмдэглэх нь ч тодорхойгүй
Энэ жил Их Юань гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож буй. Их Юань гүрэн гэж зөвхөн Хятад бус Монгол, Төвд, Солонгос, Аннам гээд Азийн ихэнх орныг нэгтгэсэн эзэнт гүрэн байсныг хойч үедээ мэдүүлэх зорилгоор ШУА, тэр дундаа Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд "Монголын Их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргасан байна. Тус санаачилгыг дэмжин Засгийн газар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргажээ.
Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг болон Их Юань гүрний талаар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн доктор, дэд профессор А.Пунсагтай ярилцлаа.
-Хубилай хааны талаар олон улсын ямар судалгаа байдаг вэ? Мөн Хубилай хаан ямар бодлого баримталдаг байсныг түүхийн судалгаа, тайлбартайгаар хэлж өгөөч?
-Хубилай хаан бол Чингис хааны отгон хүү Тулуйн хоёрдугаар хөвүүн. Түүхэнд Хубилай хааныг 1215 оны намар төрсөн гэж тэмдэглэдэг. Сүүлийн үеийн судлаачид орчин үеийн аргын тоололд шилжүүлээд 1215 оны есдүгээр сарын 23-нд мэндэлсэн гэж үзэж байгаа. Энэ жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс энэ сарын 21-24-ний хооронд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Хуралд Юань гүрний үеийг судалдаг 10 гаруй орны судлаач, эрдэмтэд оролцоно. Хубилай хаан Их Монгол улсын тав дахь хаан. Чингис хаан тэнгэрт халихаасаа өмнө Өгөөдэй хаанд “Алтан улс бол манай дайсан. Өвөг дээдсийг минь үе дамжин хороож ирсэн атаатан дайсан өмнө талд чинь бий. Түүнийг устгаарай” гэж гэрээс үлдээсэн гэдэг. Энэ үзэл санааг нь Өгөөдэй хаан залгамжлаад 1234 онд Алтан улсыг мөхөөгөөд өнөөдрийн Бээжин хотыг эзэлсэн байдаг юм. Чингис хаан 1215 онд Алтан улсад байх үед ач хүү Хубилай Хархорумд төрж байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Олон судалгаа, мэдээллээр Чингис хаан ач хүү Хубилайдаа их хайртай байсан, хожим хаан ширээг нь залгамжилна гэж бодоод багаас нь хүндэтгэлтэй өсгөн хүмүүжүүлж, мэдлэг боловсролтой болгохыг Сорхугтани хатанд захисан гэх түүх ч бий. Хубилай хаан бол цэрэг дайны өндөр боловсролтой хүн байсан.
Мөнх хаан өвөг дээдсийнхээ их үйлийг залгамжлах ёстой гэж үзээд өмнөд Сүн улсыг дайлаар мордсон. Энэ дайнд явж байгаад Мөнх хаан бие барсан. Залуу байсан учраас өөрийн залгамжлагчаа зарлаагүй, Хархорумыг өөрийн отгон дүү Аригбөхөөр сахиулан үлдээсэн. Тиймээс Мөнх хааныг бие барсны дараа алтан ургийнхны дунд хаан ширээний төлөөх тэмцэл үүссэн. Ингээд Хубилай хаан Сүн улстай түр цагийн найрамдлын гэрээ байгуулан зүүн, баруун гарын дэмжигч түшмэдийн дэмжлэгтэйгээр 1260 онд одоогийн Шанду хотод хаан ширээнд суусан. Хаан суусны дараа Аригбөх Хубилай хаан хоёр, дөрвөн жил байлдсан. Үүний дүнд Аригбөх ахдаа бууж өгсөн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
-Алтан ургийн хүмүүст хаан суух ёсгүй хүн гэж байх уу?
-Алтан ургийн тэр нь хаан сууна, энэ нь хаан суухгүй гэсэн зүйл байхгүй. Бүгд л Тулуйн хүүхдүүд, Чингис хааны ач нар. Харин илүү төрт ёсонд боловсорсон, ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн хаан сууна. Хубилай хаан Хархорумд байхаасаа эхлээд төр ёсны боловсролд их мэргэшсэн. Дундад Азийн ёс заншлаас гадна, Хятадын Күнзийн сургааль, Монгол ёс заншлаа сайн мэддэг хаан гэж дэлхийн нийтийн судлаач бүгд үнэлдэг. Ямар ч байсан Хубилай хаан төр засах арга ухаанаараа дүү Аригбөхөөс арай илүү байсан учраас олны сэтгэл ч тийшээ хандаж, өөрөө ч хаан суух авьяас чадвараа бүрэн дайчилсан гэж үздэг. Хубилай Хятад гүрнийг захирсан хаан байсныхаа хувиар бараа таваар хангамж илүү сайн байсан бол Аригбөх арга бодлого тааруу, Өгөөдэй, Цагаадай хааны удмыхантай холбоолсон боловч сүүлдээ тэднийгээ дээрэмдээд, ганцаардаж ах Хубилайдаа бууж өгсөн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хубилайг хаан ширээнд суусныхаа дараа Суурин залгамжлах зарлиг гаргасан. Энэ зарлигийн талаар Юань улсын түүхэнд бий. Зарлигийн гол санаа нь "Би Чингис хааны ач нарын хамгийн ахмад нь. Түшмэдүүд бусдаасаа илүү эрдэм номтой гэж үзээд хаан ширээнд өргөмжилж байгаа учраас энэ суудлыг удаан хоосон байлгаж болохгүй болохоор би хаан ширээнд суулаа. Хаан ширээнд суусны дараа би өвөг дээдэс Чингис хааны өв соёлыг өвөлж авахаас гадна өнөөдрийнхөө нийгмийн бодит байдлын үндэслэж өөрчлөлт хийнэ гэсэн санаатай мөрийн хөтөлбөрөө зарласан байдаг. Энэ зарлиг Юань улсын сударт бий. Ингээд Аригбөх, Хубилай хаан хоёрын дөрвөн жилийн тэмцэл дуусч, улс төр тайван болсны дараа төр засах нарийн ажил эхэлсэн.
Чингис хаанд мэргэн түшмэлүүд “Морины нуруун дээр ертөнцийг эзлэхэд амархан засахад их хэцүү. Хаан та мориноосоо буугаарай” гэж зөвлөсөн байдаг. Гэхдээ Чингис хааны үед ороо бусгаа үе байсан учраас мориноосоо буух зав олдоогүй гэж үздэг. Харин Өгөөдэй хааны үед бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал Хархорумыг 1235 онд нийслэл хот болгон байгуулсан, өртөө зам тавьсан, усжуулах газар, худаг байгуулсан. Малын татварын дүрмийг бий болгосон. Өгөөдэй “Хаан аавынхаа бэлэн сууринд суусан учраас ард иргэдийнхээ нурууг тэнийлгэнэ” гэж нэлээд ажил хийсэн.
-Хархорумд байсан Монголын нийслэлийг Бээжин рүү нүүлгэсэн байдаг. Нийслэлээ Хятад руу нүүлгэх болсон шалтгааныг түүхчид хэрхэн үздэг вэ?
-Зарим судлаачид Монголын нийслэлийг Шанду хот руу, цаашаа Бээжин рүү нүүлгэснээс Монголын уугуул нутаг эзгүй хаягдсан хэмээн шүүмжилдэг. Энэ тухай Ерөнхий сайд агсан, түүхч Амар хэлэхдээ “Хубилай хаан Монгол нутгаа хаяж яваагүй. Монгол нутгийнхаа өмнө хэсэгт нийслэл хотоо байгуулаад Хятад улсыг дарангуйлан суусан учраас манай голомт болсон Монгол нутагт харь дайсан ирэх аюулаас сэргийлж чадсан. Ингэснээр Монголын тусгаар тогтнолыг өдий хүртэл хадгалж чадсан” гэсэн гаргалгаа хийсэн. Энэ гаргалгааг би судлаач хүний хувьд үнэн бодитой бөгөөд түүхэн баримттай нийцдэг гэж боддог. Хубилай хаан нийслэлээ Бээжин рүү нүүлгэсэн хэдий ч Хархорин орхигдоогүй. Хубилай хааны өөрийнх нь ч хэлсэн үг байдаг. “Хархорум бол манай өвөг дээдсийн мандсан голомт. Үүнийг эзгүй хаяж болохгүй” гээд хаан ширээнд залгамжлах хөвгүүнээрээ Хархорумыг сахиулан суулгаж байсан. Ингэж хаан ширээг залгамжлах хан хөвгүүн өөрийн ёс заншилтай танилцуулдаг байсан. Нөгөө талаар Бээжин рүү нийслэлээ нүүлгэснээр Хархорумд эдийн засгийн маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Монголчууд Хүннүгийн үеэс нүүдлийн мал аж ахуйг гол болгож ирсэн учраас Хубилай хаан Өгөөдэй хааны мал аж ахуй дээр баримталж байсан зөв бодлогуудыг цааш үргэлжлүүлсэн. Нэг хэсэг тариа тарих оролдлого хийсэн боловч Монгол орон хүйтэн байсан учраас амжилт олоогүй. Хархорум хотыг хэд хэдэн удаа сэргээн зассан. Энэ нь гадны арилжаачин, наймаачин ирэх шалтгаан болсон. Нийслэлээ Бээжин рүү нүүлгэснээр Хархорум эзгүй хаягдаагүй. Харин ч Хятадын баялгийг Монгол орон руу зөөж Монгол орны баян тансаг амьдрах бололцоог бий болгосон. Хятад сударт Юань улс Хятадыг эзэлсэн 100 жилд Хархорум түүхэнд байгаагүй хөгжсөн гэсэн тэмдэглэл бий.
-Хубилай хаан төрийн ямар бодлого барьж байсан бэ. Түүхэнд үлдээсэн түүний алдаа, оноог эрдэмтэд юу гэж нэрлэдэг вэ?
-Хубилай хааныг АНУ, Япон, Герман, Солонгос гэх мэт олон улсын эрдэмтэд судалсан. Түүнийг дэлхийн судлаачид олон талаар нь үнэлж байгаа. Японы түүхч “Хубилай хааны өвөг эцэг Чингис хаан дэндүү агуу хүн байсан учраас Хубилай хаан өвөг эцгийнхээ нэр сүрд дарагдаад мандаагүй болохоос дорно дахинд тийм агуу хаан төрөөгүй” гэж хэлсэн байдаг. Хубилай хаан түүхэнд нэгдүгээрт нийслэл хотоо Бээжин рүү нүүлгэж Хятадыг дарангуйлан суусан учраас Их Монгол улс 13-р зуунаас өнөөдрийг хүртэл амар тайван байгаа нь түүний хийсэн түүхэн гавьяа. Лувсанвандангийн Алтан товчид “Хубилай сэцэн хаан хоёр ёсыг тэгш явуулаад, өвөг эцэг Чингис хааны байгуулсан Их Монгол улсыг бататган бэхжүүлснээр дэлхийн түүхэнд сэцэн хаан хэмээн алдаршив” гэсэн тэмдэглэл бий. Нэг үгээр хэлбэл, Хубилай хаан Их Монгол улсыг байгуулснаар барахгүй, тусгаар тогтнолыг нь хамгаалж, Их Юань улсыг байгуулан дорно дахиныг захирсан эзэнт гүрэн болгож чадсан. Хубилай хаан, хаан ширээний төлөөх алтан ургийн тэмцлийг арилгахын төлөө "хаан амьд сэрүүн байхдаа дараагийн залгамжлагчаа зарлана" хэмээн тогтоосон. Ингээд хаан болох хүнийг эрт зарлаад хаан хүний 35 эрдэмд боловсруулдаг байсан байна. Монголчууд түүхээсээ аваад нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хубилай хаан нийслэлээ суурин соёл иргэншилтэй улс руу нүүлгэсэн хэдий ч Монголын нүүдлийн мал аж ахуйн соёлыг хөндөөгүй. Өгөөдэй хааны бодлогыг үргэлжүүлэн мал сүргээ маш ихээр өсгөсөн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Бид социализмын нөлөөнөөс болоод дандаа муу зүйлийг нь түүгээд биччихдэг. Түүхэнд алдаа ч бий, оноо ч бий. Ер нь дэлхийн түүхчид Хубилай хааныг дэлхийн хаан байсан гэж үнэлдэг. Монголоо Монголоор нь үлдээхэд, монгол соёлоо авч үлдэхэд Хубилай хаан чухал үүрэг гүйцэтгэсэн.
Юань улсын үед хүмүүсийг дөрвөн дэст хуваасан гэж бичсэн байдаг. Монгол үндэстний ноён байр суурийг хадгалаж үлдээхэд Хубилай хаан өөрийн нэг насны амьдралыг зориулсан. Иймээс өнөөдөр ч Монголын нэр алдар дэлхий дахинд алдаршиж байгаа юм. Нөгөө талаар Хятадын түүхэнд ч Хубилай хаан ач тустай ажил хийсэн . Тухайлбал, Хятад Тан улсаас хойш 500 гаруй жил тархай бутархай байсан. Хубилай хаан бүх Хятадыг нэгтгэж өгсөн. Ингэснээр Хятад, Монгол улс дайн дажингүй, энх тунх аж төрөх болсон. Мөн Хятадын эдийн засгийн бодлоыг нь тодорхойлж өгсөн. Хятад бол суурин соёлтой ард түмэн. Тиймээс тариалангаар нь үндэс болгож бусад олон төрлийн аж ахуй хөгжүүлэх бодлого тогтоож өгсөн. Ингээд тариалан хөгжүүлэхийн төлөө 50 өрхөөр нэгж болгосон байгууллага байгуулсан. Дээд шатандаа Тариаланг ятган хөгжүүлэх яам байгуулаад тариалан сайн мэддэг хүнээр удирдуулсан нь тариалангийн аж ахуй маш өндөр хөгжихөд нөлөөлсөн. Үүнийг дагаад өөр олон аж ахуй хөгжсөн. Мөн зэр зэвсэг, одон орон дээд хэмжээндээ хүртэл хөгжсөн. Нар дэлхийг тойроод 365 өдөр гэсэн орчин үеийн тооцооллоос 25-хан секундээр зөрсөн тооцоог Юань гүрний үед хийсэн байдаг. Хятадын хойд өмнөд хязгаарыг усан сувгаар холбож эдийн засгийн хувьд бэхжүүлсэн. Хубилай хаан Хятадын далай дагуу хотууд буюу Гуанжу, Шанхай, Шинжинь зэргийг 13-р зуунд дэлхийн худалдааны чөлөөт бүс нутаг гээд баталчихсан. 21 зүйлтэй хууль баталсан. Дэлийн далайн худалдааг хууль ёсоор баталсан нь Юань улсаас эхэлсэн. Хятадын далай дагуу оронд долоон худалдааны төв байгуулсан. Ингэж дэлхийн худалдаа асар их хөгжсөн гэж үздэг. Торгоны зам хуурай замаар Станбул хүрдэг байсныг Хубилай хаан далайгаар Европт хүргэдэг болгосон. Яг нарийн ярьвал өнөөдрийн хятадын нутаг дэвсгэр Монголын дээдсүүдийн буянд хүн ам олон, нутаг дэвсгэрээ өргөжүүлж дундад улс байгуулсан гэж хэлж болно. Нөгөө талаар Хубилай хаан дэлхийн түүхэнд худалдаа тэр дундаа далайн худалдааг хөгжүүлснээрээ нэртэй. Юань улсын үед худалдааны татвар маш бага байсан. Тухайлбал зуугаас гуравхан хувь, жараас нэг хувь татах хөнгөлөлттэй бодлого байсан учраас Марко Поло Монгол орныг зорьж ирсэн. Худалдаачин хүн бол ашгийн төлөө л явдаг. Тэгвэл хаана худалдаачинд ашигтай байна тэд тийшээ л явдаг. Энэ талаараа Хубилай хаан дэлхийн худалдааны анхны замыг нээсэн гэж хэлж болно. Тэмдэглэл бичсэн нь Марко Поло болохоос маш их худалдаачин ирдэг байсан . Ер нь 13-р зуун Монголыг чиглэсэн урсгалтай байсан.
-Юань гэсэн нэр нь ямар утгатай вэ?
-Хубилай хаан Чингис хааны үүсгэн байгуулсан дэлхий нийтийг захиргаанд нэгтгэнэ гэсэн бодлогыг баримтлаж байсан. Юань улсын нэр нь үүнийг батална. Юань гэдэг бол "их" гэсэн үг. "Чани" гэсэн нь тэнгэр гэсэн үг. Тэнгэрийн их Юань улс гэсэн утгатай. Нэг үгээр тэнгэрийн дор бүгдийг нэгтгэн захирна гэсэн санаагаар энэ нэрийг өгсөн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэ зорилгын нэг хэсгийг Чингис хаан биелүүлж, Хубилай хаан бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн. Хубилай хааны үед улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл олон талаараа хөгжсөн. Тухайлбал Юань гүрний үед дэлхийн анхны цаасан мөнгө гарсан. Хубилай хааны цаасан мөнгөний системийг өнөөдөр Англи ч, Америк ч эвдэж чадаагүй . Тухайн үед гүйлгээнийхээ хэрэгцээгээр цаасан мөнгө хэвэлдэг байсан. Цаасан мөнгө гаргасан нь Юань улсын дэлхийн түүхэнд оруулсан бас нэгэн томоохон хувь нэмэр. Юань улс 100 гаруй жил ноёрхохдоо тавхан удаа цаасан мөнгөний шинэчлэл хийсэн. Гэтэл Монгол Улс 1990 оноос хойш цаасан мөнгөө 10 гаруй удаа шинэчилсэн.
-Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг манай улс хэрхэн тэмдэглэх вэ?
-Анх төлөвлөгөө боловсруулж байх үед Хархорумд Хубилай хааны хөшөөг босгох талаар яригдаж байгаа. Өндөр гэгээн Занабазрын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэж болоод байгаа юм чинь 800 жилийн ойтой их хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх ёстой гэж үзээд манай хүрээлэнгээс хоёр жилийн өмнө санал оруулсан. Гэхдээ манай төр засаг татгалзсаар байгаад сар гаруйн өмнө Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргасан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан баг бүрэлдсэн гэж сонссон.
-Тэгвэл Хятадад Хубилай хааны мэндэлсэн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлдэг үү. 800 жилийн ойг хэрхэн тэмдэглэх бол?
-Хятадад албан ёсоор тэмдэглэнэ гэсэн мэдээллийг бид одоогоор аваагүй байна. Хубилай хааны тухай 60 ангит кино Холливудтай хамтран хийж байгаа гэсэн. Наймдугаар сарын 22-23-нд Юань улсын дээд нийслэл Шандунд “Хубилай хаан ба цахар соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон. Ер нь Хятад улс Хубилай хааны түүхт ойнуудыг нь тэмдэглэж байсан зүйл байхгүй . Харин эрдэм шинжилгээний олон улсын хурлууд зохион байгуулж байсан.
-Хубилай хаан хэдэн хүүхэдтэй байсан бэ. Түүхэнд 12 хүүхэдтэй гэж тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Чингис хааны үеэс эхлэн монголчууд дөрвөн ордны дүрэмтэй байсан. Энэ нь авааль дөрвөн хатан байсан гэсэн үг. Сурвалжаас үзвэл Хубилай хаан ч дөрвөн ордонтой байсан бөгөөд 12 хүүхэдтэй. Их хатан Чинбайгаас төрсөн дөрвөн хүү бий. Хоёрдугаар хүү Чингимийг суурин залгамжлах хаан хүүгээр зарласан боловч өөрөөс нь түрүүлж тэнгэрт хальсан. Тиймээс Чингимийн хүү Төмөр буюу ач хүү нь Хубилай хааны сууринг залгамжилсан байдаг. Хубилай хаан 1260 онд Их Монгол Улсын тав дахь хаанаар өргөмжлөгдөн 11 жилийн дараа буюу 1271 онд улсын нэрээ Их Юань улс болгон өөрчилсөн. "35 жил хаан ширээнд суугаад 80 насыг наслав" гэсэн мэдээ бий. Юань улс 100 гаруй жил Хятадыг ноёрхсон. Ингэхдээ нүүдлийн болон суурин соёл иргэншлийг уялдуулж чадсан хаан бол Хубилай.
-Дорно дахины олон улсыг нэгтгээд захирахаар ёс заншил, түүх холилдсон асуудал үүссэн үү?
-Хубилай хаан 50, 60 угсаатны бүлэгтэй улсыг захирч байсан. Гэхдээ тус тусынх нь заншлаар, өөр өөрийнх нь ёсоор эзэмшин захирах бодлого баримталж байсан. Суурин заншилтай хятад хүнээр мал маллуулсан асуудал байхгүй. Нэг үгээр хэлбэл, Солонгосыг Солонгосоор нь Түвдийг Түвдээр нь, Монголыг Монголоор нь засагласан. Гэхдээ эзэн улс нь Монгол байсан. Монгол дарангуйлан сууж байсан учраас монгол цэргүүд Хятадын нутагт амьдардаг байсан. Юань улс бутрахад тэдгээр цэргүүдийн тал нь нутагтаа ирж чадаагүй гэсэн түүх бий. Өнөөдрийн Хятадын газар бүрт монгол хүний үр удам гарч ирж байгаа. Аригбөх, Өгөөдэй хааны удмын хүн ч бий. Манайхан энэ тал дээрх судалгааг их муу хийж байгаа. Олон улсын соёлын байгууллагын зарчим угсаатан бүрийн соёл ижилхэн үнэ цэнтэй гэж бий. Чингис хааны хэрэгжүүлсэн бодлого ч тийм, Хубилай хааных ч ижил байсан.
-Юань улс 100 гаруй жил оршихдоо хэдэн хаантай байсан бэ. Хэн гэж хааны үед бутарсан бэ?
-Юань улсад нийт 11 хаан байсан. Төмөр хааныг Хубилай хааны үйл хэргийг залгамжилсан сайн хаан гэж үздэг. Төмөрөөс хойш Хайсунхүлэг хаан болоод ирэхээр хаадын эрх нь багассан. Эрх атгасан түшмэдүүд алтан ургийн дунд зөрчил үүсгэсэн. Ингэж байсаарТогоонтөмөр хааны үед түшмэдээ дийлэхгүй хэмжээнд хүрсэн юм билээ. Тогоонтөмөр хаан 35 жил хаан суусан. 13 насандаа 1333 онд хаан ширээнд залраад 1370 онд тэнгэрт хальсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Сүүлдээ дундад ази гаралтай түшмэдүүд улсын эрхийг атгасан юм билээ. Тэдгээр түшмэдүүд бүгд наймаачин гаралтай. Наймаачин хүн төрд орно гэдэг төр самуурахын шинж, их аюултай . Юань улсын төр ч наймаачин түшмэдийн гарт мөхсөн байдаг.

Comments
Post a Comment