Эд олуулаа болж чадахгүй, Хятадын төр засагтай нийлээд элэг нэгтнээ дарангуйлахаас цаашгүй.

Монгол улсын ТЕГ нь БНХАУ-ын аюулыг хамгаалах байгууллагын хараат байгууллага болсон бололтой. ӨМӨЗО-ны харьяат Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нар бол Хятадын нам төрийн бодлогыг шүүмжилж, өмнөд Монголчуудын эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж байсан хүмүүс юм. Тэд Монголын үндэсний эрх ашигт үл нийцэх үйл ажиллагаа явуулаагүй, харин үндэсний эрх ашгийг хамгаалах үүднээс Хятадын аюул заналхийллийг сэрэмжлүүлж байсан билээ. ТЕГ нь Монголын үндэсний эрх ашиг гэдгээ Монгол дэх Хятадын эрх ашгийг хамгаалах явдал гэж үздэг юм уу?
Си Жинпинг Монголд айлчлахаас өмнө Монголд байсан өмнөд Монголын ардчилсан үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч, хятадын колонийг эсэргүүцэгч нарыг олноор баривчлан Хятадын талд хүчээр тушаасан хэрэг гарсан билээ. Ийм ичгүүргүй байдлаар тэд хятадын талд ая тал засаж, Хятадын төр засагт үнэнч шударгаа харуулах гэж оролджээ. Энэ нь Монгол нь бие даасан улс биш, Хятадын нэг муж болсноо тунхаглаж байгаа хэрэг үү. Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур бол хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр үнэлэгдэж, коммунист Хятадад албадан гаргахыг хориглосон НҮБ-ын хүний эрхийн комиссын хамгаалалд байсан хүмүүс юм. Д.Далайбаатар, Н.Тулгуур хоёр Монголын цагдаад гавлагдаад буцаж харихад нь Хятадын тал огт тоосонгүй байна. Хятадын төр засгийг эсэргүүцэх, шүүмжлэх, нам бүлэг байгуулах явдал өдөр тутам хаа сайгүй болж байгаа тул тэд ч “жингийн тэмээ явдгаараа явна” гэдгээр тоохоо больж байх шиг байна. “төрийн төлөө оготно боож үхнэ” гэдгээр Монголын тагнуул Хятадын аюулгүй байдлын төлөө элэг нэгтнээ худалдаж идэх хэрэг байна уу?


Mongol ulsyn TEG ni Hiyatad- yn ayuulyg khamgaalakh baiguullagyn kharaat baiguullaga bolson bololtoi . ÖMÖZO - ny khariyaat D.Dalaibaatar , V.Tüvshinzayaa , N.Tulguur nar bol Khyatadyn nam töriin bodlogyg shüümjilj , ömnöd Mongolchuudyn erkh ashgiig khamgaalakhyn tölöö temtsej baisan khümüüs yum . Ted Mongolyn ündesnii erkh ashigt ül niitsekh üil ajillagaa yavuulaagüi , kharin ündesnii erkh ashgiig khamgaalakh üüdnees Khyatadyn ayuul zanalkhiilliig seremjlüülj baisan bilee . TYeG ni Mongolyn ündesnii erkh ashig gedgee Mongol dekh Khyatadyn erkh ashgiig khamgaalakh yavdal gej üzdeg yum uu ?

Xi Jinping Mongold ailchlakhaas ömnö Mongold baisan ömnöd Mongolyn ardchilsan üzelten , khünii erkhiin tölöö temtsegch , khyatadyn koloniig esergüütsegch naryg olnoor barivchlan Khyatadyn tald khücheer tushaasan khereg garsan bilee . Iim ichgüürgüi baidlaar ted khyatadyn tald aya tal zasaj , Khyatadyn tör zasagt ünench shudargaa kharuulakh gej oroldjee . Ene ni Mongol ni biye daasan uls bish , Khyatadyn neg muj bolsnoo tunkhaglaj baigaa khereg üü . D.Dalaibaatar , V.Tüvshinzayaa , N.Tulguur bol khünii erkhiin tölöö temtsegch gedgeer ünelegdej , kommunist Khyatadad albadan gargakhyg khorigloson NÜB - yn khünii erkhiin komissyn khamgaalald baisan khümüüs yum . D.Dalaibaatar , N.Tulguur khoyor Mongolyn tsagdaad gavlagdaad butsaj kharikhad ni Khyatadyn tal ogt toosongüi baina . Khyatadyn tör zasgiig esergüütsekh , shüümjlekh , nam büleg baiguulakh yavdal ödör tutam khaa saigüi bolj baigaa tul ted ch " jingiin temee yavdgaaraa yavna " gedgeer tookhoo bolij baikh shig baina . " töriin tölöö ogotno booj ükhne " gedgeer Mongolyn tagnuul Khyatadyn ayuulgüi baidlyn tölöö eleg negtnee khudaldaj idekh khereg baina uu ?




Comments