МОНГОЛЧУУД ХЯТАДААС СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ

МОНГОЛЧУУД ХЯТАДААС СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ. 

Оросын vm.ru цахим хуудсанд гарсан Тажикстантай холбоотой мэдээлэл анхаарал татлаа. Уг мэдээлэл тус улсыг БНХАУ-д төлөх ёстой гадаад өрийнхөө оронд газраа тасалж өгч байгаа талаар дурджээ. 2013 оны тавдугаар сарын 13-ны өдөр. Тажикстан улс БНХАУ-аас авсан мөнгөн зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч өөртөө засах эрхтэй Горно-Бадахшаны нутгийг тасалж өгч магадгүй байна. Учир нь тус бүсэд хэдийнэ Хятадын цэргүүд нэвтэрч хяналтаа тогтоожээ гэжээ. Душанбегийн зүгээс 1500 км.кв нутгаа алдахад хүрээд байгаа бол Горно-Бадахшан нь Бээжингийн хувьд асар чухал ач холбогдолтой бүс нутаг юм. Учир нь тэд газар нутгийн маргаантай бүсэд хяналтаа тогтоох давуу талтай болж байгаа нь тэр аж. Тажикистаны алдахад хүрээд байгаа Горно-Бадахшан бол үнэт эрдэнийн чулуугаар баялаг нутаг билээ. Цэрэг байрлуулж байгаа нь энгийн иргэдээ суурьшуулах ажлын эхлэл болж байгаа аж.

Comments