Хятадууд Монголыг хэрхэн эзлэх вэ?
Монгол улс өнөөг хүртэл Хятадын нэг хэсэг байх ёстой байсан гэж Бээжин сайн мэдэж байгаа. Тийм дээ ч албан ёсны байр сууринаас бус харин хувь хүн, судлаачид олон нийтийн байгууллагуудыг энэ асуудлаар судалгаа явуулахыг үүрэгддэг гэхэд болно. Хятадын генералуудын үзэж байгаагаар Монгол улсыг эзлэхэд тийм ч их цаг хугацаа шаардахгүй юм байна. Хүчирхэг Хятадын ардын чөлөөлөх армийн хажууд Монголын жижигхэн бригад юу ч биш бололтой.
Тэртээ 1980-аад оны үед Монголд байрлаж буй Зөвлөлтийн цэргийн эсрэг хэрэглэхээр төлөвлөж байсан тактик өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байна. Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 36-р арми ХАЧА-ийн цэргүүдийг 24-72 цагийн хугацаанд л тогтоон барих зорилготой байсан юм. 1960-аад оны сүүлчээр Хятадын ардын чөлөөлөх армийн (ХАЧА) хүчирхэг умард бүлэглэл Монгол, Зөвлөлтийн хилийн орчим байрлаж түүндээ 44 дивиз (хээрийн армийн 33 дивиз, механикжуулсан 11 дивиз) бүхий ерөнхий цэргийн 9 армийг багтааж, 4300 танк, 10.000 их буу, пуужингаар зэвсэглэжээ. Үүний сацуу тусгай 30 явган дивизийг сургуулилаж, болзошгүй дайсан СССР-ийн эсрэг дайнд бэлтгэж байв.
XX зуунд Монголын нутаг дэвсгэрт зөвлөлтийн цэрэг 1921, 1937, 1945, 1967 онд 4 удаа орж ирж байрласан юм. Зөвлөлт Холбоот Улс Монгол орныг гаднын халдлагаас хамгаалах гэхээсээ илүүтэй оперативын багтаамж, оперативын орон зайгаас нь шалтгаалан буфер бүс, Оросын Сибирийг хамгаалах түшиц газар хэмээн үзэж цэргээ оруулсан байдаг.
1986 оны эцэст 39 дүгэзр арми 270 мянган цэрэг, офицертой маш том хүч болсон байжээ. Тэр үед Афганистанд дайтаж байсан 40 дүгээр арми дөнгөж 118 мянган цэрэгтэй байж. Нэг үгээр хэлбэл хоёр армитай тэнцэх тийм том бүлэг Монголд байжээ. Тэр жил Монголын хүн ам хоёр саяд хүрсэн билээ. Хүн амынх нь 10 нь гаруй хувийг эзэлсэн тийм их цэргийн хүчин байжээ. Одоо харин хандлага өөр болсон.
Хятадын олон нийтийн сайтуудаар явж байгаа хандлагаар бол монгол улсыг эзлэх авах нь нэгэнт ойлгомжтой зүйл бөгөөд гагцхүү ямар арга замаар гэдэг дээр маргалдаж байгаа юм байна. Энэ нь зэвсэг хэрэглэх, эсвэл улс төр дипломатын аргаар гэнэ.
Монгол Улсын зэвсэгт хүчин бол газар нутгийн хэмжээгээ хянаж чадхааргүй бага, дээрээс нь хуурай замын цэргийг эс тооцвол агаарын хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүч гэж юу ч байхгүй бололтой. Сүүлийн үед дэлхий дээр болсон бүхий л дайн тулалдаанд агаарын цохилт голлодог болсон.
Энэ нь Монголыг тойрсон ХАЧА-ийн цэргийн гурван тойрогт ихээхэн боломж олгож байгаа юм. ХАЧА-ийн тооцоогоор бол Монголд агаарын хүчний тусгай баг үүрэг гүйцэтгэх бөгөөд хяналтгүй шахам байгаа агаарын орон зайгаар нь нэвтрэн тусгай багийг агаараас буулгах ёстой юм байна. Монгол Улсын хилээс 250-350 км зайтай газар Бээжин, Шэньян, Ланьжоугийн цэргийн тойргийн 10-25 хувь нь тус тус байрлаж байна. Бээжингийн цэргийн тойргийн 19, 65 –р анги, Ланьжоугийн тойргийн 8, 10-р анги, Шэньяны цэргийн тойргийн 64-р ангиуд байрлаж байна. Тус бүр нь ойролцоогоор 200-300,000 хүнтэй.
Эдгээр нь Хятадын сайн дурын судлаачдын үзэж буйгаар дараах 3 замаар Монгол Улсад нэвтрэн орох ёстой ажээ.
Нэгдүгээр бүс: Монголын баруун хил болох Ховд аймаг, Говь-Алтай аймгаар нэвтрэн орж Монгол зэвсэгт хүчний Ховд аймагт байх цэргийн ангийг шөнийн цагаар агаарын хүчээр буулгаж авах ба Монголын баруун хэсэг төвөөс таслагдана.
Хоёрдугаар бүс: Монгол улсын төвийн хэсгээр нэвтрэн орж агаарын тусгай хүч буулгах боломжтой. Энэ бүс нутагт буй радиолакоцын шугамыг эвдэх ба улмаар Арвайхээр, Зүүнбаян, Даланзадгад дахь цэргийн ангиудын хамтын үйл ажиллагаа таслагдаж харилцан ажиллагаа үгүй болно.
Гуравдугаар бүс: Монголын дорнод бүсийн 3 аймгийн төв дээр 3 хэсэг хүч бууна. Дорнодын цэргийн анги байлдааны чадваргүй болж. Улмаар Улаанбаатар хот бүслэгдэх аюулд орно. Байлдааны чадваргүй болсон Монголын засгийн газар Улаанбаатар хотыг хамгаалах ажиллагаанд орсон ч зэвсэгт хүчнийхээ бараг 70 хувийг алдана. Тэдний мэдэлд Эрдэнэтийн МББ болон Улаанбаатарын гранизоны цөөн тооны цэрэг л үлднэ.
Айдаст автсан Монголын засгийн газар бууж өгөх тухай тулган шаардлагыг үг дуугүй хүлээн авахаас өөр аргагүй болно. Монголын төр засгийн удирдлагууд ОХУ-ын зүг зугтах бөгөөд засгийн эрх хятадад талтай хятад гаралтай хүмүүсийн гарт үлдэнэ. Олон улсын байгууллагууд зөвхөн харамсал л илэрхийлэхээс өөр тусыг эс хүргэж чадна.
Иймэрхүү өөдрөг төсөөлөлийг хятадын зүгээс байнга гаргаж байдаг. Гэсэн хэдий ч зарим талаар үнэмшилтэй зарим талаар худлаа гэж үзэж болох юм. Монголд туслах гэж хэн ч Орос Хятадын даван ирж тусламж үзүүлэхгүй юм.
Хятадын олон нийтийн зүгээс гаргадаг хоёрдахь санаа бол Монголыг цэрэг зэвсгийн хүчээр бус харин улс төр дипломатын аргаар нэгтгэж болох санаа байнга гаргадаг. Хамгийн боломжит хувилбар бол энэ гэдэг дээрх дийлэнх нь санал нэгддэг.
Монголын төр дээрээсээ доошоо хүртэл Хятадын нөлөөнд автсан ашиг сонирхолын дарамтанд байдаг нь нууц биш тиймээс энэ бол байж болох л хувилбар. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж буй улсуудаас Хятад улс толгой цохидог. Ажиллах хүчний тоогоор ч Хятад улс толгой цохидог албан бус тоогоор 200,000 мянга гаруй хятад ажилтан бий гэсэн тооцоо байдаг. Албан болон албан бусаар хэд байгааг мэдэх аргагүй юм.
Хятадын засгийн газраас Монголд хөрөнгө оруулалт хийхдээ зээл буцалтгүй тусламж хэлбэрээр оруулдаг. Аливаа тал зээл өгөхдөө гэрээ хийдэг тэр гэрээндээ тулган шаардсан, хүлээн авахаас өөр аргагүй зүйл заалтуудыг оруулж өгдөг. Ийм заалтуудыг хүлээж авахгүй байхын зүйл санал болгодог. Тухайлбал авилга өгөх, зохион байгуулалттай дарамтлах зэрэг юм. Хятадын их дээд сургуулиар дүүрэн монголын томчуудын хүүхдүүд сурч байна. Зээл авсан ч монголчууд төлж чадахгүй хүүгийн хүү төлсөөр байгаад дараа дараагийн үеэ өртэй болгож хоцордог.
Одоо Хятадын цахим ертөнц монголын тухай л ярьж бичиж байна. Энэ нь үе үе давтамжтайгаар илэрдэг. Монголын засгийн газар хүсвэл эргэн Хятадын харьяанд хүлээж авч болох тухай санаатай болон санамсаргүй байдлаар үг цухуйлгадаг нь саяхан билээ.
Бээжин Монголын талаар ингэж төлөвлөгөө гаргаж суух хооронд Оросууд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж суугаа гэдэг нь худлаа. Москва аль боломжтой нэг хувилбарыг сонгох нь гарцаагүй. Магадгүй Монголыг Сибирээр сольж болох тухай “Төрийн ДУМ”-ын гишүүдийнх саналыг албан ёсных гэж үзэх нь хэцүү л юм. Гагцхүү Монгол Улсын засгийн газар ямар байр суурь баримтлах, ямар дүр төрхтэй байх нь хамгийн гол асуудал.
http://sukheeax.wordpress.com/2014/01/07/хятадууд-монголыг-хэрхэн-эзлэх-вэ/#more-164
http://sukheeax.wordpress.com/2014/01/07/хятадууд-монголыг-хэрхэн-эзлэх-вэ/#more-164
Comments
Post a Comment