Бүхий л түүхэндээ эр зориг, сүр хүчээр бус муу санаа , явган залиар явж ирсэн хятадууд 21-р зуунд цэрэг стертегийн хүчин чадал нь эрс нэмэгдэж хөрш зэргэлдээ байтугай алс хол далайн чандын улс орнуудын жихүүдэсийг ч хүргэж эхэллээ. Өнөөдөр НҮБ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй мэт харагдаж байгаа ч бусад үндэстэнүүдийг үзэн ядаж нухчин дарах цаг хугацаагаа товлон байна. Дэлхийн эдийн засаг санхүүгийн тогтвортой байлгах талаар тавьсан олон улсын санал санаачлагыг эрс эсэргүүцэн мөнгөн тэмдэгт юанынхаа ханшийг зориуд доогуур байлгаж европын холбоо болон бусад улс орны эдийн засагт гүн гүнзгий хямралыг бий болголоо. Өнөөдрийн Европын холбоонд тахал мэт халдварлаад байгаа Грекийн эдийн засгийн хямрал бол угтаа хятадуудын шидсэн чулуу юм. Дэлхийн нано технологийн хөгжлийн эсрэг хориг арга хэмжээг хятадууд дээд цэгт нь тултал авч байна. Бидний барьдаг гар утас, комьютер болон сансарын хөлөг, цэрэг армийн тоног төхөөрөм гээд л бүхий л элекроникт хэрэглэдэг газрын ховор элементийг дэлхийн зах зээл дээр гаргахыг хязгаарлалаа. Ингэснээрээ хятадууд газрын ховор элементийн 95%-ийг дангаараа эзэгнэж , бүхий л хөгжил дэвшилийг өөрийн мэдэлд байлгахыг санаархаж эхэллээ. Газрын ховор элемент өвөрмонголын нутаг дэвсгэрт асар их байдаг. Ирээдүйн хятад хөгжингүй болоход өмнөд монгол нутгийн байгалын баялаг асар их түлхэц өгнө гэдгийг тэд аль эртнээс тооцоолон ач холбогдол өгсөн нь ойлгомжтой. Ингээд л тэндээс 100 % олборлож технологийн өндөр хөгжилд хүрэхээр зүтгэж байна. Дэлхийн номер нэг улс болохыг тэд дэндүү их хичээж байна. Тэдий санал гүйцэлдэх аваас нэг л өдөр НҮБ-ын өөдөөс салаавч гаргах нь дамжиггүй. Оросууд 1980-аад онд барьж байгаад орхисон байлдааны нисэх онгоц тээвэрлэгч “Варяг” хөлөг онгоцыг хятадууд худалдан авч өөрсдөө гүйцээж далайд гаргалаа. Хятадууд далайг дангаар эзэгнэхийг ихээр санаархдаг боллоо. Үүнд нь америкчууд асар их түгшиж австрали тийш цэргээ татаж байна. 10-15 мянган км газар тусах тусгалтай тив алгасах балистик пуужинг ч хийгээд бэлэн байдалд оруулчихлаа. Энэ үндэстэн дэлхийг ганцаар эзэгнэх гэсэн бодол улам л түрэмгий шинжтэй болсоор. Далай тэнгист байгаа нефть болон байгалын хийгээр баялаг арлуудыг өөрийн мэдлийх хэмээн япон ,тайланд , вьетнам хэмээн улсуудтай ч шөөргөөцөлдөөд эхэлчихлээ. Саяхан манай монгол улсыг дайрч давшилсан байдалтай “Монгол бол татаад дууссан тамхины иш, хэнд хэрэггүй улс “ гэсэн нийтлэл гарч манайхны дургүйцэлийг хүргээд авав. Гэтэл үүний дарааханаар Японы Сенкаку аралтай холбоотойгоогоор дахиад л Монгол улсын тусгаар тогтнол руу заналхийлсэн аястай “ Сенкакуг арлаас 500 000 дахин том нутга ч авах хэрэгтэй” гэсэн нийтлэлүүд хятадын хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо.
Хэдийгээр хятадууд ийнхүү гадагшаа түрэмгий бодлого явуулж байгаа ч дотоодын байдал нь туйлын хүнд хэцүү байгааг олон улсын ажиглагчид бичсээр байна. Олон үндэстэнээс бүрдсэн хятад улсыг цаашид авч явах арга зам мухардмал байдалд ороод байгааг хятадын өнөөгийн төр засгийн өдөрлөгүүд ч мэдэрч эхэллээ. Энэ байдлаа ч асар ихээр нууцлаж 21-р зуун бол хятадын зуун хэмээн лоозогнож байна. Энэ улсын эдийн засаг нь чөлөөтэй байгаад нийгэм, улс төрөө хаалттай байлгах бодлого нь нэг хэсэгтээ амжилттай явж байсан боловч цаашид энэ байдлаараа яваад байж болохгүй нь илт боллоо. Хятадад улс төрийн шинэтгэл зайлшгүй хийх талаар хятадын төрийн өндөрлөгүүдийн зүгээс удаа дараа ярьж байгаа боловч харамсалтай нь коммунист тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу орно гэдэг тэдний санасанаар болохгүй нь ойлгомжтой. Ардчилсан тогтолцоо руу шилжихэд улс төр болон нийгэмийн асар том өөрчлөлтүүд явагдана. Энэ үед 56 үндэстэнээс бүрдсэн энэ улс задрах магадлал асар өндөр буюу бараг 100% юм. Хятадын өнөөгийн нийгмийн тогтолцоог шүүмжилдэг ардчилсан үзэлтэнгүүдийнх нь мэдэгдэлүүийг харж байхад ардчилсан тогтолцоонд шилжихэд өнөөгийн БНХАУ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж ,улс орны бүрэн бүтэн байдлыг хангана гэсэн мэдэгдлүүдийг хийж байна. Үүнийг нь ч Төвд, Өвөрмонгол, Уйгарууд анхааралтай ажиглаж тэднээс олигтой үр дүнг хүлээхгүй байна. Эдгээр үндэстэнүүд өнөөгийн хятадын бодлогын эсрэг бослого хөдөлгөөнүүдийг байнга гаргаж байна. Энэ олон бослого хөдөлгөөнийг хятадууд цэрэг армийн хүчийг ашиглан дарж байгаа боловч олон улсын зүгээс хүний эрх ,эрх чөлөөг боймолдог гэсэн эсэргүүцэлтэй байнга тулгарч байна. Намаа аврах гэхээр улс нь нурчих гээд, улсаа аврах гэхээр нам нь нурчих гээд ёстой ацан шалаанд орсон шатарын ноён шиг л болчихоод байна. Дээр нь эдийн засгийн том, том бүлэглэлүүдийн ашиг сонирхолын зөрчлүүд дээд цэгтээ хүрчээ. Өөрийнх нь толгой дээр байгаа энэ олон булуугаа нуухын тулд цэрэг армиараа бусадыг сүрдүүлж байна ч гэж ярьдаг. Хятадын байдал дотооддоо ийм л хүнд байгаа нь хятадыг задаралд л хүргэнэ. Өнөөдрийн энэ амгалан тайван юм шиг хуурамч байдал цаашид удаан тогтнохгүй нь ойлгомжтой.
Монголчуудын хувьд энэ байдлыг яаж ашиглаж чадахаас үндэстэний оршин тогтнохуй шууд хамаарана. Бидний алаг махны тасархай, ариун цусны дусал Өмнөд монголчууд өнөөдөр БНХАУ-ын бүрэлдэхүүнд байна. 1911 онд манжийн төр мөхөж монголчууд тусгаар тогтнолоо зарласаны дараагаар буюу 1912 онд хятадууд монголоос хоцорч тусгаар тогтнолоо зарласан байдаг. Түүхийн ээдэрээт нугачаанд төв монголчууд тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан ч өмнөд монголчуудыгаа 1949 онд хятадуудад алдав. Энэ гунигт түүхийг монголчууд хэзээ ч мартах учиргүй. Нэг үндэстэн угсаатаныг хэрчин тасчин дээрэмдэх нь тэдний цадигаа алдсан шунал хэрээс хэтэрсний илэрэл. Хятадын задаралаас бид өрсөж өмнөд монголчуудтайгаа илүү ихээр нягтарч, үзэл баримтлал, үйл ажиллагааны төвшинөө урьдчилан харсан байх шаардлага зүй ёсоор урган байна. 1,5 сая квадрат нутаг дэвсгэрт үйлчээд болоод байсан “шинэ монгол” үзэл одоо хэрэггүй болж байна . “Шинэ монгол” үзлийг үндэсний үзэл болон эх оронч үзэлтэй хутган ойлгосон хүмүүс байсаар байгаа нь өнгөрсөн цаг үеийн гунигт түүхийн хар мөр одоо хүртэл бүрэн арилаагүй байгаагийн шинж юм.Тэр байтугай өвөрмонголчуудыг хужаа хэмээн дуудаж нийгэмд өвөрмонголд дургүй байх уур амьсгал бий болгогсод байсаар байгаа бөгөөд энэ нь цаад утгаараа монгол үндэстэн хэрчигдэн тасарсан, тархай бутархай, хүчгүй, сул дорой , жижиг байлгах гэсэн хятадын төрийн бодлогод бүрэн нийцэж байгаагаараа маш хортой юм. “Шинэ монгол” үзэлтэнгүүд буриадуудыг орос болсон. Өмнөд монголчуудыг хужаа болсон мэтээр ухуулдаг. Энэ нь явж явж монгол үндэстэний эс оршихын төлөөх нүгэлт хар үйл юм. Энэ солиорон донтох өвчнийг орос ,хятад хоёр 1924 оноос эхлэн хүчтэй халдварлуулсаар өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больсон байна. Үндэстэн гэдэг ойлголтыг аль болох бүрхэгдүүлэх , харин ястан гэдэг ойлголтыг хүчтэй болгосноороо монголчуудыг олон хэсэгт хэрчин тасчих хорт аргыг хэрэглэж байсан бөгөөд одоо ч хэрэглэсээр байна. Монгол үндэстэнийг 3 хан сая монголоор ойлгодог үе өнгөрч байна. “Халхын хавтгайгаар хамаг монголыг хязгаарлах нь зохимжгүй” хэмээн доктор профессор А. Пунцаг гуай хэлсэн нь юутай үнэн билээ . Бид дэлхий дээр олуулаа гэдэг ойлголтыг сэтгэл зүрхэндээ гүн суулгаж авах цаг аль хэдий иржээ. Монгол угсаатануудыг нэгтгэх Нармай монгол үзлийн эсрэг “шинэ монгол”үзэл монголчуудын сэтгэлгээнд хангалтай хор хүргэсэн. Үүний гайгаар л олон монголчууд бие биенээ танихгүй болтолоо нь алслан холдож ,бусдын өмнө хүчгүй байх эхлэл суурийг тавьсан. Монголчууд хүчгүй байх нь хэнд ашигтай вэ? Энэ нь гадныханд л ашигтай. Монголын төлөө гэсэн сэтгэл зүрх бүхэн үүнийг ухаарах цаг нь болсон . Зарим хүмүүс хятадын уурыг хүргэчилгүй зүгээр л бай хэмээн ” шинэ монгол” үзлээр номчирхдог. Энэ номчирхол одоо хэнд ч хэрэггүй. Тэртээ тэргүй бид хүчирхэг байж чадах бэлэн үзэл номлолтой ард түмэн. Энэ үзэл номлолоос хятад орос хоёр үхтэлээ айж бэргэдэг. Энэ бол бүх монголчуудыг нэгтгэх Нармай монгол үзэл. Харин “шинэ монгол”үзэлтэнгүүд Нармай монгол үзлийг муу муухайгаар дуудаж, фашизм, национализм болгон харлуулах гэж зүтгэцгээдэг. Манайхан Солонгос үндэстэн хоёр хуваагдсан, Герман үндэстэн хоёр хуваагдсан байсан гээд л шоолдог хэрнээ өөрсдийгөө 9өөс 10 хэсэг болон тасчигдан хуваагдсанаа огт мэддэггүй нь туйлын эмгэнэлтэй. Бид нэгдэж байж л хүчирхэгжинэ, хөгжинө, үйлдвэржинэ, тусгаар тогтнол баталгаажина, ажлын байр олон болно, амьдрал ахуй сайжирч гадныханы нүдийг бүлтийлгэнэ. Нэгдэхгүйгээр энэ бүхэн зөвхөн үлгэр төдий үлдэнэ. Яагаад гэвэл газар зүйн байрлалын хувьд хоёр улсын бүслэлт , кольцоонд байгаа улсын хувь тавьлан ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
Нармай монгол үзэл бодитоор 20-р зуунд хоёр удаа биелэх нь дөхсөн түүхтэй. 1911 онд бид нэгдэж чадсан ч 1915 оны гурван улсын гэрээгээр орос хятад хоёр монголчуудыг хоёр талаас нь хавчаж байгаад өвөрмонголыг биднээс салгаж тусгаарласан юм. Хоёр дахь удаа нь 1945 оны 9-сард маршал Х.Чойболсангийн Цагаан хэрэмний дэргэд авахуулсан нэгэн түүхэн ховор нэгэн зураг байдаг. 1945 онд Сталин Кремлд хундага өргөхдөө Ар, өвөр монголын удирдагч маршал Чойбалсангийн төлөө хэмээн хундага өргөсөн байдаг. Чойбалсан энэ үед баярлан 1945 оны чөлөөлөх дайнд яаравчлан орсон байна. Чөлөөлөх дайн хэмээн нэрлэсэн нь японд эзлэгдсэн өвөрмонгол ахан дүүсээ чөлөөлөх гэдэг утгаараа ийнхүү нэрлэж байсан байгаа юм. Харамсалтай нь оросууд хуурч Монгол ардын армийг Чуулт хаалганаас буцаасанаас тухайн үеийн БНМАУ-ын хувьд дайн дууссан ч өвөрмонгол ахан дүүсээ өөртөө нэгтгэж чадахгүй болсон нь туйлын эмгэнэлт хувь тавьлан байлаа.
Өнөөдөр дэлхийн улс орныг том , жижиг хэмээн хоёр хуваан ярьдаг . Хөгжингүй улсыг хараад байх юм бол үйлдвэрлэх хүчин чадалаараа тэргүүлж байгаа улсыг л нэрлэдэг байна. Үйлдвэрлэх хүчин чадалыг сайжируулах нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Нэгдүгээрт тухай улсын байршил нь олон улс оронтой хуурай болон усан , агаарын замаар шууд хиллэсэн байх. (Манайх шиг хоёрхон улсын кольцоонд байдаггүй байна.) Хоёрдугаарт үйлдвэрлэл явуулах хүрэлцээний ажилчидтай байх ба дотоодын хэрэглэгчид болох зах зээлтэй байх шаардлагатай.(Хүн ам олонтой байх) Энэ хоёр бол тухайн улсын үйлдвэржих амин чухал зүйл. Харамсалтай нь энэ хоёрын аль аль нь манайд байхгүй. Иймээс гадны улсын дохио занганд амархан ордог бөгөөд хөгжилд хүрч чадахгүй байгаа нь үүнтэй шууд холбоотой юм. Үүн дээр төр засгийнх нь бодлого нөлөөлөх нь мэдээж. Тэр байтугай манай улсыг Сталин зориуд хамгаалалт бамбай улс болгох үүднээс бүслэлтийн байдалд байлгахаар зориудаар хил тогтоосон байдаг. 1990-ээд онд ЗХУ задарч Казахстан улс бий болсон ч мөн л бас тэр бүслэлтэндээ хэвээрээ. БНХАУ задарахад өвөрмонгол шинжаны хооронд Гансу муж манайтай шууд хиллэхээр харагдаж байгаа юм. Үүнийг тохиолдолын явдал гэж үзэж хэрхэвч таарахгүй. Хоёр хөрш маань геополитекийн давуу байдлаа хадгалахын тулд зориуд хийсэн юм. Монгол үндэстэний эсрэг хийсэн энэ хязгаарлалтуудыг Нармай монгол л эвдэж чадна. Өөр ямар ч хүч үүний эсрэг зогсож чадахгүй. Монголчуудыг 9 хэсэг болгон тасчин хувааж, нутаг дэвсгэр, баялаг, геополитикийн боломжуудыг дээрэмдэн авч Монгол үндэстэнийг үгүй болгох ажлуудыг хятад орос хоёр үе шаттайгаар хамтран хийсээр ирснийг түүхийн шарласан хуудасууд гэрчилсээр байдаг. Энэ ажиллагаа ил далд хэлбэрээр одоо ч үргэлжлүүлсээр байна. Энэ нь хятад орос хоёрын өөрсдийнх нь оршин тогтнохуйн төлөөх монгол үндэстэнийг золиослох золиослол юм. Эндээс л энэ хоёр яагаад хүчирхэг бид яагаад жижиг сул дорой байх ёстой гэсэн асуултын учиг хөвөрөнө. Орос бол 17-р зуунд шоронгийн хоригдол , хулгайч оргодол Ермакийн ачаар Шивэрт буюу Сибирийг эзлэн түрэмгийлэлийн эхлэлийг тавьсан байдаг. Хятад нь дөнгөж саяхан 1949 онд л элсний урдах монголчууд буюу өвөрмонголыг эзлэн түрэмгийлсэн .
Одоо бидэнд хятадын задралыг тэвчээртэй хүлээх цаг ирээд байна. Задарлаас эхэн үедээ эерэг сөрөг зүйл мэдээж гарна. Энэ байдлыг хааш нь эргүүлвэл зохилтойг бид урьдчилан харсан байх ёстой. Үүний дараагаар оросыг дахин задалж дэлхийн хүчний тэнцвэрийг зөв гаргаж , түүнийг хадгалах арга зам руу шилжих ёстой. Хуучин шиг "ах нар минь"хэмээн тэнэгтдэг үе өнгөрсөн. Одоо Нармай монголыг ямар байдлаар байгуулах вэ хэмээн бодож аргачлалыг зөв томъёолох хэрэгтэй болоод байна. Эс чадвал монгол хэмээх сүүлчийн голомт тасарна.
Дэлхийн улс гүрэн цаг үргэлж өөрчлөгдөн хүчирхэгжиж, суларан доройтож явсаар байдаг. Мөнхийн юм гэж байдаггүй. Тэр байтугай мөнхийн хөрш гэдэг нь шал худлаа зүйл юм. Олон улс задарч ,бутарч нийлж л байдаг . Ингэснээрээ хажуу хөршүүд ч өөрчлөгддөг.1990-ээд оны эхээр ЗХУ задарч шинэ улсууд үүсэж, шинэ, шинэ хөршүүд үүссэн. Манай “шинэ үзэлтэн”гүүд газар нутгаа үүрээд нүүчихгүйгээс хойш мөнхийн хөрштэйгээ эвтэй бай хэмээн номчирхдог. Эвтэй бай хэмээн сургаж байгаа нь зөв боловч мөнхийн хөрш гэдэг нь ямар ч хэрэггүй зүйл юм. Хэзээ нэгэн цагт бид өмнөд монгол хэмээх бидэнтэй үндэс угсгаа хэл, соёл нэгтэй ах дүү нартайгаа хөрш улс болж л таараа. Энэ цаг үеээс л төвөөс зугатах хүч, төв рүү тэмүүлэх хүч хоёр зэрэг үйлчилж эхэлэнэ.Төв рүү тэмүүлэх хүчийг энэ үед л бид зөв ашиглаж улс үндэстэнээ нэгтгэх арга замыг маш оновчтой , нарийн аргаар сүвэгчилэх ёстой.
1915 оны гурван улсын гэрээгээр алдсан өмнөд монголоо эргүүлэн авч уг гэрээнд оролцож амь насаа алдсан Манлайбаатар Дамдинсүрэн, Ширнэндамдин,Чандаржав, Дашням, Удай зэрэг өвөг дээдсийнхээ чин хүсэл захиасыг биелүүлж , гэгээн сүнсийг амаржуулах нь монголчууд бидний ариун үүрэг билээ. Зөвхөн өвөрмонголоор зогсохгүй Төв монголчууд бид алдагдан дээрэмдүүлсэн ард түмэн ,газар нутгийнхаа зүг хараа салгахгүй ширтээстэй байгаасай хэмээн Их эзэн Чингис хааныхаа сүнсэнд сүслэн залбирмой. Жижиг байхын зовлон, хуваагдмал байхын гаслан, бусдын колони байхын гутамшигийг монгол үндэстэнүүд өнөөдөр хангалттай амсаж байна. Монголчууд нэгдэж байж л эдгээр бэрхшээлүүд арилана. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоороно гэж монголчуудын зүйр үг бий дээ. Монголчууд нэгэн туган доор нэгдэж, цээж тэнэгэр явах цаг ойрхон байгаа гэдэгт би итгэдэг. Бидний хувь заяа бидний сэтгэлийн галаас л шалтгаалана. Хатуу хэцүүг сөрсөн хүмүүний амьдрал дэгжиж дээшилж, урсгал даган уруудсан амьдрал дуусдаг нь жам юм хойно нийгэмийн амьдарлыг ч гэсэн сөрөн байж бичсэн сөрж зогссон сэтгэл юугаа дэлхийн Монголчуудын сэтгэл байгаасай хэмээн энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Нармаймонгол
Жич:Хуулж олшируулан тараахыг зөвшөөрөнө.
Comments
Post a Comment