Энэхүү авьяаслиг хүү эрдэм номондоо гаргууд бөгөөд IELTS шалгалтаа амжилттай өгөөд, Австралийн Мельбурны их сургуульд суралцах болжээ. Гэтэл Тянжин хотын олон улсын Бинхай онгоцны буудалд гаалийн ажилтан түүний гадаад паспортыг хүчингүй гэж мэдэгдэж, хоёр талаас нь хайчилж, дугаарыг алдагдуулж, хэрэглэх аргагүй болгосон байна. “Өвөр Монголоос ирсэн мэдээллийн дагуу чи бол БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч аюултай этгээд байна, тиймээс хилээр гаргахгүй” гэжээ. “Яаж заналхийлсэн хэрэг вэ” гэхэд “тэрийг бид нарийн мэдэхгүй, мэдсэн бүхнээ л хэллээ” гэжээ.
Хүүгийн хамаг гэрэлт ирээдүй, хүсэл мөрөөдөл эрсдэлд оржээ. Төрийн байгууллага буруугаа хүлээхгүй, өөрийгөө хамгаалаад өнгөрөх нь энгийн үзэгдэл. Үүний тулд, хэн нэгнийг хэлмэгдүүлэх ч энүүхэнд. Бао хүү өдгөө сэтгэл санааны гүн хямрал гутралд ороод байгаа аж. Эх эцэг нь ч бухимдлын туйлд хүрч, “Новшнууд аа, хүний эрхийг боогдуулахаа хэзээ болих юм бэ? Миний жаахан хүү яаж үндэсний аюулгүй байдалд заналхийлэх юм бэ?” гэж сошл-сүлжээнд бичжээ.
http://southmongolia.org/mn/2017/12/05/news-13/
Comments
Post a Comment