Босоо хөх Монгол байгууллага нь ( БХМ) Монгол улс, ард түмнийхээ гал голомтоос үүсэн байгуулагдаж нийгэмийн шаардлагаар гарч ирсэн үндэсний язгуур эрх ашиг байгаль орчин хүн амаа өмгөөлөн хамгаалагч эх орончдын нэгдсэн хөдөлгөөн билээ. Бид зөвхөн өөрийн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах гадны хүчин зүйлс аюулын эсрэг бат зогсохоор тогтохгүй туурга тусгаар элэг нэгт Монгол ахан дүүсээ ч гэсэн үргэлж өмгөөлөн хамгаалах болно. Жишээ нь Өвөр Монгол ахан дүүсийнхээ талаар таагүй мэдээлэл сонсож Тэдний олон эх орончид баригдаж хоригдон амь насаа алдаж буй болон газар нутгаа сүйтгүүлж бэлчээр усгүй болон хүчин мөхсдөж буйд Бид сэтгэл эмзэглэж байна. Тиймээс бид Хятадын засгийн газрын хорт бодлогыг эсэргүүцэн дэлхий шударга орнуудад Өвөр Монголчууд болон Монгол туургатнуудыг маань өмгөөлөн хамгаалахыг уриалж байна. Дэлхий даяар тархсан Буриад,Тува,Халимаг,Хазара, Өвөр Монголчуудын нэгдмэл байдлын төлөө бидэнтэй нэгдцгээнэ үү. Монгол үндэстэн нэгдэж Нармай их улс байгуулагдан дэлхийн цээжинд үргэлж хүчтэй оршин тогтнох ёстой. Бүгд цааш түгээн дэмжинэ үү !
хүндэтгэсэн . Удирдах зөвлөлийн дарга Цэндийн Баяраа
Босоо хөх Монгол бүлхэм
2017он 12 сар 9
Улаанбаатар хот.
Comments
Post a Comment