ДУУЧИН ТЭНГЭРИЙГ ХОРЬЖ ШАЛГАЖ, ДУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ГЭХ МЭДЭЭ ТҮГЛЭЭ

Өмнөд Монголын Дуучин Тэнгэр

Өмнөд Монголын Ордос нутгийн алдарт дуучин Сайнбаярын Тэнгэр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож, үнэнийг илэн далангүй өгүүлж, монгол хүний сайн сайхны төлөө тэмцнэ гэсний төлөө шоронд хоригдон, шалгагдаж байцаагдсан бөгөөд, гарч ирээд ажлаасаа халагдлаа, дуулах эрхээ хасууллаа, эхнэр, хүүхдийнх нь ирээдүйд ч энэ бүхэн нь сөргөөр нөлөөлөх бололтой гэсэн мэдээлэл түгж байна. Энэ нь тун ч харамсалтай юм. Цаашид олны өмнө үзэгдэх эрхгүй болж, гэрийн хорионд орж, улс төрийн хэрэгтэн болж ч болох юм.

Түүний эрхийг хязгаарлаж, Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд гэнэтийн бэлэг барьсан. Өмнөд монголчууд хайртай дуучнаа ойн баяр наадмын үеэр ямар уран бүтээл толилуулах бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Дуучин Тэнгэр ч монгол хүнийг магтан дуулахаар бэлтгэл сургуулиа хийсэн байжээ. Гэтэл түүнийг баяр наадмаар олон түмний өмнө ямар нэг байдлаар гарахыг хоригложээ. Дуулахаа хориулсан уран бүтээлчийг дагаж мөрдөн, хоригоо биелүүлж буй эсэхийг хянажээ.

Тэрбээр 1960 онд Өвөр Монголын Ордосын Отог хошуунд малчин Сайнбаярын гэр бүлд төрсөн. Бүх Хятадын Хөдөлмөрийн жишээч, мөн Бүх Хятадын тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал авсан. Хятадад гурван том дуучин тодруулж, “Дундад улсын гурван том морин тэрэг” шагналыг хүртээхэд дуучин Тэнгэр, хоёр хятад хүн шалгарчээ. 2005 онд Бүх Хятадын 10 том дуучныг жагсаахад бас багтжээ. Бас наян хэдэн онд Бүх Хятадын дөрвөн рок дуучны нэг болж байв. Бас төвийн телевизэд хамгийн урт үстэй, сахалтай нэгдүгээр хүн болсон аж. Тухайн үедээ төвийн телевизээр түүнээс өөр сахалтай хүн дуулдаггүй байлаа.

Бүх Хятадын Үндэстний дуу бүжгийн төв чуулганы дэд захирлын албыг 2009 оны наймдугаар сараас хашиж байлаа. Хан үндэстнээс бусад 55 үндэстний 500 гаруй уран бүтээлч энэ чуулгад ажилладаг.

http://southmongolia.org/mn/2017/10/13/news-3/

Comments