Бүлхэмийн гишүүн Содоо : “Байгаль нуур бол дэлхийн монголчуудын шүтээн билээ. Гэтэл яагаад ийм их хог хурсныг ойлгохгүй байна” гэж ярьжээ. Гишүүн Дашням: “Бид малчин голдуу хүмүүс. Хүн бүр хогоо хаях газарт нь хаячих амархан. Тэгээгүй бол тэр хогийг түүж цуглуулах амаргүй. Том том машины тэвш дүүрэн хогийг бид түүлээ. Бид ӨМӨЗО, Монгол улсад хог түүх ажил зохиодог. Анх удаа Байгаль нуурт ирлээ” гэж ярив.
Тэдэнтэй буриад залуус нийлж, хог түүлцжээ. Буриадууд өмнөд монголчуудын сайн санааны үйлсэд маш их баярлаж, үлгэр дууриал авч, жишээ болгон ярьж байна.
Comments
Post a Comment