МОНГОЛ ЭЭЖИЙН НУЛИМС


9-р сарын 11-ний өдөр Онниуд хошууны засгийн ордны өмнө өндөр настан монгол ээж суулт хийлээ. Тэрбээр, газар нутгийнхаа төлөө тэмцээд цагдаад баригдаж хоригдсон хоёр малчны ээж юм. Буруу зүйл хийгээгүй тэднийг суллахыг монгол ээж уйлан хайлан гуйж байлаа. Энэ ээжийг дэмжсэн хорь орчим малчид бас ирж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Онниуд хошууны малчдын амьдрал нэн хүнд байгаа. Нэг л жишээ хэлэхэд, 1950-иад оноос Онниуд хошууны засаг Сандаг гацааны малчдаас 1859,63 гектар шилдэг бэлчээр нутгийг булаан авсан, 2014 онд Хайлаас балгасны захиргаа малчдад хэлэлгүйгээр КОФКО грүппэд бэлчээр нутгаас нь зарсан, үүнээс болж олон зөрчилдөөн сөргөлдөөн гарсан. КОФКО нь булаагдсан бэлчээр нутагт “Сая гахай өсгөх технологийн загвар бүс байгуулах төсөл” хэрэгжүүлж эхэлсэн аж. Өөр ч олон бэрхшээл бий.

Сүүлийн үед Өмнөд Монголын малчдын аж амьдрал нэн хэцүү болж буйг малчид “Шинэ Соёлын хувьсгал болж байна” гэж бачимдан хэлдэг. Тэдний цөхрөлийн илрэл нь энэ монгол ээжийн нулимс юм.

Эх сурвалж: ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/09/11/1913/

Comments