Тэр таван сарын өмнө “Орны тэргүүлэгчид бичсэн онцгой захидал”- аа ил нийтэлснээс хойш одоо болтол хариу үгүй. 70 жилийн ойгоор онцгой эхчүүдэд “Мандухай” одон олгохыг санаачилснаа захидалд бичжээ. Хариу өгөхгүй байсан тул хувийн зардлаар найман түмэн хятад төгрөг зарж хийлгэсэн “Мандухай” одонгоо онцгой эхчүүлд олгохоор орны тэргүүлэгчээс аваад орон нутгийн засгийн ордонд хүртэл өргөдөл дэвшүүлж зөвшөөрөл хүссэн ч, хариу өгөөгүй байна. Харин элдэв шалтгаанаар хориглосон тул арга ядахдаа засгийн ордны өмнө суулт хийх замыг сонгожээ.
“Эгэл жирийн нэг малчин хүртэл ийм их зардал гарган, 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэхээр байхад төрийн алтан жолоо атгаж яваа эх хүн болсон тэргүүлэгч хүндэтгэн үзэж, хүлээн авах болоосой. Хэрвээ орны засгийн ордон хүлээж авахгүй бол чинагш улам өргөтгөн тэмцэж, төвийн засгийн ордны өмнө очиж, суулт хийх бүрэн бэлтгэлд шилжнэ. Монгол хүний ирээдүйн төлөө, монгол эхчүүлийг баярлуулах ариун үйлсийг мөнх тэнгэр ивээх болтугай. Малчин Ду Насанмөнхөөс. 2017.8.28” гэж тэрбээр өргөх бичгээ төгсгөжээ.
Эх сурвалж: ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/08/29/1742/
Comments
Post a Comment