Өмнөд Монголын баатар тэмцэгч Хадаагийн эхнэр Шинээ малчин түмний болон хүний эрхийн тэмцэлд идэвхтэй оролцож, тусалж байсан билээ. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл их өгч байсан. Гэтэл хэд хоногийн өмнө сошл-сүлжээнд зурвас үлдээснээс хойш чимээгүй боллоо.
Зурваст бичсэнийг үзэхэд, түүнийг ордог сүлжээнүүддээ орох боломжгүй болгон блоклож хааж эхэлсэн байна. Фэйсбүкэд орохыг нь блоклож амжаагүй байхад зурвасаа үлдээсэн бололтой юм. Би дээрэмчин биш, надад ингэж хандаж болохгүй гэж Шинээ бухимдан бичжээ. Хүүд чинь муу юм болно шүү гэж сүрдүүлэх, скриншотууд илгээж үүнийгээ устга гэж шаардах, дайрч доромжлох явдлууд гарсныг амарыг хамгаалахынхны хийж байгаа ажил гэж тэр үзэж байна. Төрийн хууль хяналтын ажилтнууд бэлэг сэлт өгч татахыг ч мөн оролджээ.
“Нам засгийн суртал ухуулгаас өөрөөр сэтгэх эрх чөлөө улам муудаж, хохирсон хүмүүс надтай уулзах байтугай, утсаар ярих боломжгүй боллоо, надтай харьцаж болохгүй гэж тэднийг ихээр сүрдүүлж байна” гэж Шинээ тэмцэгч өчжээ. Түүнийг дагаж мөрдөж, хяналтын камеруудаар 24 цагийн турш ажиглаж байна.
Тэрбээр, хохирсон малчдад туслах ажил нь таслан зогсоогдоод байгаад их харуусаж байна. Түүнийг нийгмээс бүрэн тусгаарлаж, ганцаардуулж байна.
“Муу зүйл хүчжих нөхцөл нь сайн хүмүүс дуугүй байх явдал гэж ухаант хүмүүн хэлсэн. Сайн санаатнууд аа, мууг эсэргүүцэн бүгд дуугараач!” гэж тэр уриалжээ.
Эх сурвалж: http://southmongolia.org/mn/2017/08/05/shine/
Comments
Post a Comment