Үүнээс хэд хоногийн өмнө Тунляо (урьдын Жирэм аймаг) хотын Жарууд хошууны Долоот сумын Өмнөбулагт гацааны малчид гацааны хятад даргынхаа эсрэг зарга хийж байгаагаа Малчдын өргөөнд цуглан, олонд зарлалаа. Гацааны дарга нь хоёр хэсэг газрыг тогтсон үнээс 2 дахин хямд үнээр, гацааны малчдад мэдэгдэлгүйгээр бусдад түрээслүүлсэн байна. Уг нь гацааны малчдын 2/3 нь зөвшөөрсөн бол түрээслүүлэхийг зөвшөөрөх дүрэм журамтай. Мөн Загасан нуурыг авлига авч, хууль зөрчин түрээслүүлсэн байна. Энэ асуудлаар Хөх хотод очиж заргалдна гэж малчид мэдэгдлээ. Гэтэл 26-ны өдөр энэ хөдөлгөөний нэг удирдагч (WeChat-ын нэр: BAO GU NIANG)-ийг нөхрийнх нь хамт гэнэт баривчлан авч явжээ.
Жарууд хошуунд мөн гудамжинд “Монгол үг ярьж, үсэг бичиж болохоо байжээ. Хятад хүн хятад үг ярьж болдог байхад, монгол хүн яагаад монгол үг ярьж болохгүй вэ? Өөртөө засна, өөртөө засна л гэнэ. Өөртөө засаад 70 жил боллоо. Монгол хүн ямар ч эрхгүй боллоо. Юу болох нь энэ вэ? Колони болох нь энэ үү? Хэн энийг хийгээд байна вэ?” гэж ахмад хүн ухуулан хашгирч байжээ. Энэ явдлыг бичлэгт буулган түгээсэн эмэгтэйг 27-ны өдөр баривчилжээ. Тэрхүү ахмад сэхээтэн хэрхсэн нь тодорхойгүй байна. Баривчлагдсан эмэгтэй мөн монгол соёлынхоо төлөө зарга хийн тэмцэж ирсэн ажээ.
Өмнөд Монголчуудын шударга ёсны тэмцэл үргэлжилсээр.

Эх сурвалж: http://southmongolia.org/mn/2017/07/29/1402/
Comments
Post a Comment