Өвөр Монгол ардын дуунд гардаг тугалжин уул



ТУГАЛЖИН УУЛ

Баруун талаас нь үзэхлээр хөө
Бахралтай сайхан Тугалжин уул аа хөө
Барс ирвэс хоёр нь хөө
Багларч суумаар Тугалжин уул аа хөө

Зүүн талаас нь үзэхлээр хөө
Зүйтэй сайхан Тугалжин уул хөө
Зүйл бүрийн цэцэг навч нь хөө
Жигдрэн дэлгэрсэн Тугалжин уул хөө

Зүйл бүрийн цэцэг навч нь хөө
Жигдрэн дэлгэрсэн Тугалжин уул хөө


Урд талаас нь үзэхлээр хөө
Өнөр сайхан Тугалжин уул хөө
Элдэв зүйлийн араатан нар нь хөө
Эргэж суумар Тугалжин уул хөө

Хойд талаас нь үзэхлээр хөө
Хувьтай сайхан Тугалжин уул хөө
Хан гарди шувуу чинь хөө
Жиргэж болмоор Тугалжин уул аа хөө

Хан гарди шувуу чинь хөө
Жиргэж болмоор Тугалжин уул аа хөө

Хан гарди шувуу чинь хөө
Жиргэж болмоор Тугалжин уул аа хөө

Comments