ӨВӨР МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЦГЭЭЕ!
Домогт Гүрний Үр Сад :
“ӨВӨР МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
20 - р зуунд Монголчуудын тулгуур төрийг байгуулахын тулд Халх Монгол дангаараа тэмцээгүй юм. Өвөр Монгол бараг бүх хошууд хамт босож тэмцэж байв. Мөн Буриад, Тува, Халимагчуудын дэмжлэгээр тусгаар тогтнолоо олж авсан гэдгээ бид санаж явах учиртай юм.
Оросууд хойд хэсгийг нь өөрсдөө авч, урд хэсгийг нь Хятадад өгөхийн тулд Богд хаант Монгол улсын бусадтайгаа нийлэх боломжийг хаасан нь Их Монгол улсаа байгуулахад саад болсон гэж би ойлгодог.
Орос, хятадууд эзэлж авсан нутагтаа үндсэрхэг үзэлтэй хүмүүсийг хомроголон устгаж, ердөө 50 - 60 жилийн дотор Өвөр Монголд 80%, Буриад Монголд 60% харь үндэстэнгүүдээр дүүрэх боломжийг бүрдүүлсэн.
ХАРИН ТЭД ТЭМЦСЭЭР Л БИД ЗҮГЭЭР Л ХАРЖ СУУСААР Л..
Өвөр Монголчууд өдий болтол эрх чөлөөгөө хүсэмжлэн, Америк, Япон, Швейцарь зэрэг улсад үндсэрхэг үзэлтэнгүүд нь дүрвэн гарч тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа ба, 2016 оны 11 сард ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ-г Японд зохион байгуулах гэж байна.
Өвөр Монголын зоригт тэмцэгчид эв санаагаа нэгтгэн Тэмцлийн галаа нийлэн асаах гэж байгаа нь бүх Монгол хүмүүсийн зүрхэнд орших галыг дэвжээн бадраах нь дамжиггүй юм.
Харийн туганд халхлагдсан Домогт гүрний үр сад минь сэрж Хөх Монголоо дахин босгоцгооё!
Агуу их Нармай Монгол хүлээж байна.
ТА ЭЛЭГ НЭГТНИЙХЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ хүсэмжлэн тэмцэж байгааг ДЭМЖИЖ Байвал SHARE хийж дэлхийн Монголчууддаа түгээгээрэй!” гэж бичжээ.
Энэ бол Монгол улсын эгэл нэгэн эх оронч залуугийн чин сэтгэлийн үг юм.
Монгол эгэл нэгэн иргэн би ч гэсэн Өмнөд Монголын их хуралдай гэх эв нэгдлийн чухал арга хэмжээг дэмжиж байна. Хоёр жилийн өмнө би өмнөд монголын эрх чөлөөний хөдөлгөөний хилийн чанад дахь зүтгэлтнүүдтэй уулзахдаа, ийнхүү эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байгааг хэлж байсаан. “Өнөөдрийн хурал эрх чөлөөний ажилд том эргэлт гаргах ёстой гэж үзэж байна. Дэлхийн өвөр монголчуудын холбоо ч гэдэг юм уу, маш өргөн хүрээтэй ажиллах зохион байгуулалтад орох шаардлагатай гэж бодож байна. Бид цаашдаа хатуу зөөлөн, улс төрийн, соёлын, судалгаа шинжилгээний гээд олон арга замыг ашиглан, өмнөд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэцгээх нь зүйтэй. Өвөр монголчуудын эрх чөлөөний ажлыг дэлхий дахин бүх талаар өргөн дэмждэг болох ёстой. Хятад улс дахь цөөн тоот үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөнүүдээс үлгэр жишээ авах ёстой. Түүнээс гадна хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй удирдагч лидер хүн хэрэгтэй. Тийм удирдагч тодруулж мандуулах талаар ажиллахгүй бол болохгүй нь. Эв нэгдэл бол эрх чөлөөний ажилд эрхэмлэн дээдэлж баримтлах учиртай нэг гол зарчим байх ёстой юм. Газар газрын монголчууд биднийг юу нэгтгэх вэ? Юуны өмнө бид сэтгэл зүрхээрээ нэгдэх хэрэгтэй байна. Хэрэв тэгж сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал бусад бүх талаараа нэгдэх асуудал бүтнэ. Хамтаараа монгол үндэстнээ хайрлан хамгаалж, мандуулан бадрааж, энхжүүлэн мөнжүүлцгээе!” гэж хурлын индэр дээрээс хэлж байлаа. Би тэр үгээсээ ухарч өөрчлөгдөөгүй, тэр байр суурь дээрээ хэвээрээ байна.
Намар өмнөд монголын нэгэн их нэр хүндтэй лидер хүн өөрийн байгуулж буй бүлэгт нэгд гэхэд би “Аль нэг бүлэгт нэгднэ гэхээсээ илүү, монголчууд эв нэгдлийн үүднээс нэгдэж нийлбээс би дэмжин хамтармаар байна” гэсэн билээ. Тийм ээ, эв нэгдэл хаана байна, идэвхтэй үйл ажиллагаа хаана байна, зөв үүсгэл санаачлага хаана байна, би тэнд байх болно.
Өмнөд монголчуудын эв нэгдлийн үйлс болох хуралдайд нэгдэж, гар нийлэн, сэтгэл нэгдэн хамтран зүтгэхийн оронд урьдын дассан байдлаа өөрчлөхийг эс хүсэж, хуралдайг хүний санаанд оромгүй гайхалтай зүйлсээр буруутгах явдал мэр сэр байна. Тийм үгсэд сайн санаат монголчууд минь бүү автагтун!
Яс үндэс нэгт, язгуурын соёл хамтат өмнөд монгол ахан дүүсээ чадах чинээгээрээ дэмжицгээе ээ! Наад зах нь сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлцгээе ээ!
ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЦГЭЭЕ!

САЙН ӨДРӨӨ
ReplyDeleteНамайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.
ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com