ӨВӨР МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЖ БАЙНА...

Монголчууд ганц тусгаар улсын хувьд түшиг тулгуур болсон бахархалтай улс болж чадаагүй нь бидний буруу. Эр хүний хувьд улс маань ийм байгаа нь миний буруу.

20 - р зуунд Тулгар төрөө байгуулахын тулд Халх Монгол дангаараа тэмцээгүй юм. Одоогийн Өвөрмонголын зүүн өмнөд хязгаар Манлай баатар Дамдинсүрэнгээс авахуулаад бараг бүх хошуудаараа дэмжин босож, тэмцэж байв. Мөн Буриад, Тува, Халимаг сэхээтэнгүүд, цэргийн сургагчийн дэмжлэгээр тусгаар тогтнолоо олж авсан гэдгийг бид санаж явах учиртай юм.

Оросууд хойд хэсгийг нь өөрсдөө, урд хэсгийг нь
хятадад өгөхийн тулд Тусгаар Монгол улс бусадтайгаа нийлэх боломжийг хаасан нь элэг нэгтнээ золихоос өөр арга тухайн үедээ байгаагүй гэж би ойлгодог.
Орос, Хятадууд эзэлж авсан нутагтаа үндсэрхэг үзэлтэй хүмүүсийг хомроглон устгаж ердөө 50 - 60 жилийн дотор Өвөрмонголд 80%, Буриад Монголд 60%, харь үндэстэнгүүдээр дүүрсэн байна. Харин өнөөдөр Өвгөдийн нутгийг өшөөт дайснуудад өгөхгүй гэсэндээ Халх Монголоо тойруулан босгосон Цусан далай, ясан хэрэм нэмгэрэх үү эсвэл ???.

ХАРИН ТЭД ТЭМЦСЭЭР Л БИД ЗҮГЭЭР Л ХАРЖ СУУСААР
Л..
Өвөр Монголчууд өдий болтол эрх чөлөөгөө хүсэмжлэн Америк, Япон, Швейцарь зэрэг улсад үндсэрхэг үзэлтэнгүүд нь дүрвэн гарч тэмцэлээ хийж байгаа ба 2016 оны 11 сард ӨВӨРМОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙг Японд хийх гэж байна.

Өвөр Монголын зоригт тэмцэгчид эв санаагаа нэгтгэн Тэмцлийн галаа асаах гэж байгаа нь бүх Монгол хүмүүсийн зүрхэнд орших галыг асаах нь дамжиггүй юм.
Харийн туганд халхлагдсан Домогт гүрний үр сад минь сэрж Хөх Монголоо дахин босгоцгооё!
Агуу их нармай Монгол дуншиж байна.

ТА ЭЛЭГ НЭГТНИЙХЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ хүсэмжлэн тэмцэж байгааг ДЭМЖИЖ Байвал SHARE хийж дэлхийн Монголчууддаа түгээгээрэй!


Comments