Даян дэлхийн өвөр монголчууд ялгаварлан гадуурхах, хохироох хэлмэгдүүлэх явдлуудын золиос болсоор. Дэлхий дээрх хамгийн их эрх нь зөрчигддөг түмэн олны тоонд өвөр монголчууд ордог. Харамсалтай нь, Монгол улсад өвөр
монголчуудын эрх ихээр зөрчигддөг. Ядаж Монгол дахь өвөр монголчуудын хүний эрхийн зөрчигдлийг багасгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе! Үндэсний үзэлтэй, монгол туургатнаа гэсэн сэтгэлтэй, эх оронч
бодолтой бүхэн нэгдэцгээе!
Хамгийн сүүлийн үеийн нэг ноцтой зөрчил гэвэл: Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг Монголын гурван иргэн "хужаа" гэснээс болж маргаан үүсч, улмаар С.Билигбаатар тэдэнд зодуулж, амиа аврахын тулд 2-р давхраас үсэрч, хугархай хөлтэйгээр цэргийн ангийн хашааг давж орсон. Гэтэл тэдгээр гурван залууг зодож, хэргээс мултрахын тулд хөлөө хугалах, биеэ олон удаа хөх няц болгох зэргээр өөрийгөө бэртээж гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн гэх зэргээр хэрэгт холбогдуулах гэж байв. Яс нь цухуйж, эд эс нь үхжих дөхсөн. Нутагтаа очиж яаралтай хүнд мэс засалд орох шаардлагатай байхад нь саатуулж, хөлгүй болгохоос ч санаа зовохгүй байдалтай байхад нь хүний эрхийг хамгаалагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж, нутаг руу нь явуулсан.
С.Билигбаатар энэ удаад хүчнийхнээс амь аврагдахын тулд гомдолгүй гэж мэдэгдэж, хохироод л хоцорсон. Тэдний хэл, бич гэсэн бүхнийг хэлж бичиж байж салсан.
Ноднин намар хүний эрхийнхэн тэмцэл өрнүүлсний дүнд, Монголын төрийн байгууллага Хятадын төр, төрийн бус байгууллагуудтай хамтран "Монгол дахь өвөр монголчуудын хүний эрхийн байдлыг сайжруулна, албадан гаргагдсан 15 хүний хар тамгыг хүчингүй болгоно, асуудал бэрхшээлтэй 10 хүний асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ, гагцхүү өвөр монголчууд Монголын ТББ-ууд, хүний эрхийг хамгаалагчид, хэвлэл мэдээлэлтэй харьцаж үл болно, харьцахгүй бол байдал сайжирна, харьцвал улам муудна" гэж мэдэгдсэн, заналхийлсэн. Гэвч харьцсан, харьцаагүйгээс үл хамааран, Монгол дахь өвөр монголчуудын байдал доройтсоор. Амласан зүйлүүдээс нь нэг нь ч биелээгүй.
Хужаа хэмээн хэлүүлж, хүчээр сөгтгүүлэн гутаагдсан Алтан-Уул нарыг хохироосон хүмүүс одоо болтол тодрохгүй байна. ИХШХЕГ-ын өндөр албан тушаалтны эгчид луйвардуулсан С.Манлай, Д.Жамбалсүрэн нар хохирлоо барагдуулж чадахгүй байна. Хулгайлан гаргагдах гэж байсан, Монголд анх хөрөнгө оруулсан хүний нэг Л.Үнэнбаатарыг гаргах гэж оролдож байна. Ямар ч гэмгүй байж албадан гаргагдсан, Монгол улсын иргэн эхнэрээсээ хүчээр салгагдсан Н.Тулгуурыг тагнуул туршуул гэж гүтгэж байна. Хууль бусаар албадан гаргагдах гэж байгаад, өөрийгөө шатаана гэж мэдэгдэж байж үлдсэн Н.Алхааг гэмт хэрэгт гүтгэн холбогдуулах гэж оролдож байна. Өвөр монголчуудыг шуудайтай мөнгө гэж харж байна. Өвөр монголчуудыг 2-р сортын хүн гэж үзэж байна. Өвөр монголчуудыг дураар хохироон хэлмэгдүүлж, ялгаварлан гадуурхаж байна. Монгол улсад шүү дээ!
Гэвч Монголд өвөр монголчуудыг хүн гэж харах хүмүүс байна. Ахан дүүсээ гэж харах эрүүл ухаантнууд байна. Эрхийг нь өмгөөлөн босох тэмцэгчид байна.
Өвөр монголчуудын эрхийн төлөө хамтдаа тэмцэхийг ард түмэндээ уриалж байна!

hghg
ReplyDelete