Өвөр Монголын бас нэгэн малчныг баривчиллаа. Давшилт гэдэг малчныг барьжээ. 2015 оны 2-р сарын 5-ны өдөр
Өвөр монголын малчин Давшилтыг Хятадын цагдаагийнхан барьжээ. Давшилт малчин Wechat дээрээ "намайг хятадын цагдаагийн 4 хүн ирж барилаа" хэмээн мэдээ үлдээж амжсан байна. Тэрбээр Өвөр Монголын Улаанцав аймгийн Дөрвөд хошуунд өрнөсөн малчдын тэмцлийн идэвхтнүүдийн нэг байсан юм. Хэд хоногийн өмнө тарсан бухимдлаа илэрхийлж буй настан эмээгийн бичлэгийг Давшилт анх түгээж тараажээ. Түүнийг "гадаад улс орон руу мэдээлэл гаргасан" гэх хэргээр буруутгаж байна.
Comments
Post a Comment