Өвөр монголын Ардчилсан нам








Өвөр монголын Ардчилсан намын эрхэм зорилго
Өвөр монголын монголчуудын үндсэн эрх ашиг өв соёлыг дээдлэн эрх зүйт төр, хууль ёс, тэгш эрхтэй эрх чөлөөт ардчилсан нийгмийг бий болгож Өвөр монголын  монголчуудын бүрэн эрхт төр засгыг байгуулна. 


Өвөр монголын Ардчилсан намын үзэл баримтлал
1. Өвөр монголын монголчуудын үндэстний хөгжлийг эрхэмлэж хүний эрх,эрх чөлөө,хувийн өмч шудрага ёсыг дээдлэнэ.
2. Өвөр монголын монголчуудын язгуур эрх ашгийг дээдлэн үндэстэний эв нэгдлийг бататган бэхжүүлэж бүрэн эрхт Өвөр монголыг байгуулна.
3. Иргэний төвтэй ардчилсан үзэл баримтлал бүхий баруун төвийн улс төрийн нам мөн.


Өвөр монголын Ардчилсан намын тунхаг
Манай Монголчууд 13-р зуунд нэгдсэн үндэстэн болж монгол гэдэг хүчирхэг гүрнийг байгуулан дэлхий дахинаа агуу нэрийг мандуулсан дайчин түүхтэй билээ.Харин хойно нь эв эвдрэн өвөр хоорондоо хөнөөлтөн дайтсанаас болж хагаран бутарч бусдын идэш болоод Мин гүрэнд ялагдан Манж Чингийн дарлалд 200гаруй жил байсан гашуун түүх бас бий. 1911онд Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсч Манжийн төр нурах үед говийн ар өвөрийн бүх монголчууд санаа зориг нэгдэн Манж хятадаас салан тусгаар улс болсноо дэлхий дахинаа тунхагласан билээ.Гэвч Орос, Хятад хоёр улс хоорондоо нууц гэрээ байгуулан саяхан тусгаар тогтносон Богд хаант монгол улсад дарамт шахалт үзүүлэн эцэстээ Хиагтын гэрээгээр Өвөр монголыг хятадад тасдан өгсөн гашуун түүхийг мартхуйя бэрх ажээ. Өвөр монгол хятадад эзлэгдээд нэгэнтээ зуун жил боллоо.Зуун жилийн турш Өвөр монголчууд маань нутаг ус, өв соёлоо авч үлдэх гэж хятадын булаан эзлэгчдийн эсрэг цуцалтгүй тэмцэж ирсэн бөгөөд Гаадаа Мээрэн,Шинэ лам,Дэмчиг Донров,Хадаа,Хүчинтөгс, Тэмцэлт гэх мэт олон ч баатаарчууд цолгорон гарсан юмаа. Дээр зууны дунд үеэр Өвөр монгол нь өөртөө засах хэмээх нэртэйгээр Хятадын бүрэлдэхүүнд орсон боловч өөртөө засах гэдэг нь зөвхөн нэрийн төдий байж хятадын эрх баригчид хятад иргэнийг үй түмэнээр нүүлгэн ирүүлэж атар хагалбарлан бэлчээр нутгыг минь талан сүйтгэв. Өв соёлыг маань талихдажэрдэмтэн сэхээтэнгүүдийг маань хоморголон хөнөөж Өвөр монголчуудаас газар нутаг, эрх чөлөөг нь булаан авсан гэдэгийг “Соёлын хувьсгал”, Өвөр Ардын намыг малтаж арилгах хөдөлгөөн нь харсалт түүх үнэн бодитой гэрч болж байна. 20-р зууны сүүлчээс эхлэн Хятадууд Өвөр монголын эх баялагыг хайр найргүй булаан ашиглаж байгаль орчныг хамгаалах гэдэг нэрээр малчин ардыг бэлчээр нутаг мал сүргээс нь хүчээр албадан салгаж хот тосгоны ажилгүй иргэд болгож орхив.Хятадууд бэлчээр нутгаа хамгаалаж хашсан монгол малчинг газар дээр нь машинаар дайрч алсан харсалтхэрэг залгаагаар гарах болов. Монгол цэцэрлэг сургуулуудыг хасан цөөчилсөнөөр монголоор сурах хүүхдийн тоо өдөр ирхүйе багаслаа.Монгол оюутануудад ажлын байр олдохгүй аргаан бараад зүгээр сууж байна.Торгон тансаг нутаг ус минь хаана байна.Тоолж яндашгүй эх баялаг маань хаана байна. Дутаж болошгүй өв соёл минь хаана байна.Дотно хайрт өвөрмонголчууд минь яанам билээ. Өвөр монголчууд минь мөхөж сэхэхийн даваан дээр тулаж ирсэн тул хувь заяаны жолооогоо өөрсдөө атгах чухалтай болжээ.Минчүүрэн унтваас мөхөж сэгээрэн босвоос мандмой.Өнөөдрийн дэлхий дахиныг ажин харваас нийгэм журам эв хамтын тогтолцоо нуран мөхөж нэг намт эзэрхэг засаг өдөр ирэхүеэ  даян дэлхий ард олноо жигшигдэн хаягдав. Тэгш эрхтэй эрх чөлөө, ардчилал хүн төрлөхтөнийн өргөн сонголт болж буй өнөөдөр Өвөр монголын ирээдүйн хувь заяаны төлөө санаа бологч зориг нэгтээ бид нар    Өвөр монголын Ардчилсан намыг үүсгэн байгууулж өвөрмонголын монголчуудын үндсэн эрх ашиг, өв соёлыг дээдлэн эрх зүйт төр,хууль ёс, эрх чөлөөт ардчилсан нийгмийг бий болгож өвөрмонголын монголчуудын бүрэн эрхт төр засагыг байгуулахын төлөө тэмцэнээ гэдгээ даян дэлхийд төв чанга тунхаглаж байна. Элгэн дотно монголчууд минь шинэхэн мэндэлсэн Өвөр монголын Ардчилсан намаа таалан дэмжиж Өвөр монголын хувь заяа шинэ ирээдүйн төлөө хамтдаа санаа зориг хүчин чадлаа нэгтгэн зүтэгсүгэй. Даян дэлхийд тархан суугаа элэг нэгтээ ар монгол,буриад, тува, халимаг,хазар, могол зэрэг монгол ахан дүүс минь өвөр монголчууд ба Өвөр монголын Ардчилсан намаа дэмжинэ үү? 
Эрх чөлөө, эв найрамдал,энх тайванг эрхэмлэгч энэ дэлхийн үй олон угсаа үндэстэн, улс орон, нам эвсэлүүд өвөр монголчууд ба Өвөр монголын Ардчилсан намын шудрага үйлсийг дэмжинэ үү? Эрх чөлөө мандтугай ардчилал даяарших болтугай. Өвөр монгол мандтугай.

Өвөр монголын Ардчилсан нам 
2014оны 03-р сарын 21нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот

Comments