Би бол Өмнөд Монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн үйл хэргийг дэмжиж явдаг Монгол улсын иргэн юм
Сайн байцгаана уу? Би бол Өмнөд Монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн үйл хэргийг дэмжиж явдаг Монгол улсын иргэн юм. Өөрийн үзэл бодлын дагуу 2014-08-21 ны өдөр Дундад улсын дарга Си Жин Пин-ыг Монгол улсад айлчилж байхад буюу Чингис хммны талбай дээр хүндэтгэлийн үйл ажиллагаа хийж байхад нь Өмнөд Монголчуудад эрх чөлөөг нь өгнө үү. гэсэн утга бүхий бичигийг цаасан дээр хэвлээд барьж зогссон юм. Уг уриа бичиг дээр аль ч улсын ямарч иргэнийг гутаан доромжилсон, худал гүжирдсэн зүйл бичээгүй бөгөөд үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн үед талбай дээр байсан нийт хүмүүсд саад болхооргүйгээр өөрийн дэмжиж явдаг үзэл бодлыг тайван замаар илэрхийлсэн болно. Өмнө нь хэд хэдэн удаа иймэрхүү цуглаанд оролцож байсан учир зөвшөөрөл авдаг гэдгийг дуулсан байсан болхоороо хэрэндээ л хуулиа зөрчихгүй санаатай ганцаараа бичигээ бариад зогссон юм. Жагсаал цуглаан гэдэг нь олон хүнд л хамаатай, 1 хүн жагсана, 1 хүн цуглана гэж байдаггүй байх , 1 аараа байвал хууль зөрчсөн үйлдэл болохгүй байх гэж бодоод олон хүнд дуулгаагүй юм. Тухайн газар бичигээ бариад зогсож байтал хүчний байгууллагын хүмүүс ирж бариад Улсын мөрдөн байцаах газар аваачин удтал байцаасан. Маргааш нь Цагдаагын байгууллагаас гаргасан тодорхойлолтыг үндэслэн Шүүхээс намайг гэм буруутайд тооцож, 20 000 төг-өөр торгосон. ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ хуулийн http://www.legalinfo.mn/law/details/252?lawid=252
15 ын 3 т заасанаар Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэм буруутай зохион байгуулагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 20000-50000 төгрөгөөр торгох, эсхүл 14-З0 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
Гэсэн заалтыг үндэслэсэн юм бна. Ингэхээр би хууль зөрчсөн болж таараад байгаа юм. За хуулиндаа ийм заалттай юм чинь 20 000 зэрэг ч гайгүй биз дээ гээд торгуулиад өнгөрлөө. Тухайн үед би төрийн байгууллагад ажиллаж байсан. /Төрийн жинхэнэ албан хаагч биш/ Гэтэл манай байгууллагын дарга дээрх үндэслэлээр намайг ажлаас ажлаас халсан. Си Жин Пин-г хүлээн аьах үйл ажиллагаа 16 цагт эхэлсэн. Би 16 цагт тэнд очсон. Манай ажил 17 цагт тардаг. Тэгхээр би яалтачгүй 1 цаг ажил тасалсан нь бол үнэн. Энэ мэт сахилгын зөрчил гаргасан ажилтаныг эхлээд сануулдаг, дараа нь цалингаас нь хасах буюу ажлаас халдаг. Мөн хуулинд зөрчилөө давтан гаргасан буюу ноцтой том зөрчил гаргасан бол шууд халах заалт байгаа. Аливаа хууль зөрчсөн этгээд шүүхээс өгсөн төлбөр ялыг төлж барагдуулсан тохиолдолд гэм буруугүйд тооцно гэж байдаг. Гэтэл намайг ноцтой том зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж байгаа үйлдэлийг шударга биш гэж үзэж эсэргүүцэж байна. Ажлаас халсан үйлдэлийг шалгуулхаар хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргачихсан байгаа. Шүүхийн шийдвэр гархаас өмнө шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн олон түмнийг турхирах үйлдэл нь бас л хуулиар хориотой байдаг учир хүмүүсийн нэрийг тодорхой бичсэнгүй. Өршөөгөөрэй. Ер нь ганцхан Монголд ганцхан би жагсаад байгаа ч юм биш. Си Жин Пин дарга Монголд айлчилсаныхаа дараа Энэтхэг улсад айлчилж байх үеээр нь тэнд амьдардаг Төвдүүд бас жагсаж байгаа фото зургийг би харсан. Урам өгөн дэмжиж байсан бүх хүмүүсд болон анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
Comments
Post a Comment