Монголд 20 гаруй жил амьдарч байгаа өмнөд монгол О.Цэнгэлээс сураг алдраад 40 гаруй хонолоо гэж хүний эрхийн идэвхтнүүд, найз нөхөд нь түгшүүрийн харанга дэлдэж байна. О.Цэнгэл 2012 онд "Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэх хилс хэрэгт холбогдон хоригдож, төрөл бүрийн зовлон тамлалыг үзэж, өөрийг нь цаазаар авах хуурамч үйлдлийг ч туулан, буун дуу сонсч байсан бөгөөд, 2013 онд хуурай өлсгөлөн зарлаж байж батлан даалтад гарч, удалгүй цагаадсан. Гэвч албадан гаргана гэх шинэ зовоолтод өртөх болсон. Сүүлийн үед нэг өмнөд монгол хүнийг өмгөөлвөл бусад хүнийг албадан гаргах гэдэг өсөрхүү хандлага гарах болсон. О.Цэнгэлийг сэмхэн, албан бусаар албадан гаргасан биш биз гэж түүний нөхөд түгшиж байна.
Хаа байгааг нь мэдэх хүн байвал бидэнд хувийн мессеж бичин мэдээлэх, эсвэл бидэнтэй холбож өгч, гүн туслалцаа үзүүлнэ үү.
Comments
Post a Comment