Албадан гаргагдсан Д. Далайбаатараас ирүүлсэн захиа



Албадан гаргагдсан Д. Далайбаатараас ирүүлсэн захиа
Маш хэцүү байна. Монгол улсын ИХШХЕГ ба ТЕГ хоёрыг олон улсын шүүхэд заалдах санаатай. Миний амьдралыг үгүй хийж, миний хүсэл мөрөөдлийг балласан. Оюун хүнийг хууль бусаар гаргаж, ирээдүй байхгүй болгосон. Надад үнэхээр маш их хэцүү байна. Ээж минь бас энэ учраас болж хэцүү байдалд орсон. Олон улсын Хүний эрхийн байгууллага, бас Америкийн Хүний эрхийн байгууллага, Олон улсын шүүх зэрэг бүх байгууллагад би гомдол хэлмээр байна. Надад туслаарай, би гуйж байна. Энэ маягаар би бараг үхэх магад. 

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт ч бас хэлмээр байна. Бас Монгол улсын Авилгатай тэмцэх газарт, бүх дэлхийн хүмүүст Монголын энэ муухай зүйлийг харуулмаар байна. Ардчилсан улс орон гэчхээд хүний эрхийг уландаа гишгээд, биднийг доромжилсон. Гал залуу насны бүх хүсэл мөрөөдлийг минь баллаж, сэтгэл санааны гүн хэцүү уналтад оруулсан. Би гомдлоор дүүрэн байна. Надад маш хэцүү байна. 

оюутан сурагчийн сурах эрх, судлаач болох зам, илүү ихийг сурч бүтээх бүх зүйлийг балласан. Надад мөрөөдөл байна. Надад сурах эрх чөлөөтэй\аливаа хүн сурч боловсрох эрхтэй гэсэн санаа\. Надад мөрөөдлийн төлөө чармайх эрх чөлөөтэй. Монгол улс бол хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг харанхуй дарлалын улс. Монгол улсыг олон улсын хүний эрхийн шүүхэд өгөх ёстой. Хүний эрхийг зөрчдөг, бас авилгаар хүний эрхийн наймаа хийдэг, мөрөөдлөөр дүүрэн сурч яваа залуугийн эрх чөлөөг худалдсан Монголын ИХШХЕГ ба ТЕГ . Ийм улс орон ардчилсан улс гэсэн нэрийг зүүх эрхгүй. Би гомдолтой байна. Монгол улсад 8 жил сурсны хариуд миний амьдрал болон мөрөөдөл, хүний эрх бүх зүйлийг баллаж, сэтгэл санааны хэцүү байдалд оруулсан. 

Намайг тэр хүмүүс зодсон, бас айлгаж сүрдүүлсэн. Бас гавласан. Би гэмт хэрэг хийгээгүй байхад яагаад намайг тэгж тамласан бэ гэдгийг бүх дэлхийн хүний эрхийн байгууллага болон бусад байгууллагаас тусламж гуйж байна. Монгол улсын төрийн байгууллага оюутныг зодож айлган сүрдүүлж, бас гавлах нь зөв юм үү? Энэ нь ардчилсан улс орны хийх зүйл үү? Хоол, ус өгөхгүй харангуй гэрт хааж оюутныг ингэж тамлах нь зөв гэж үү? Одоо ч гэсэн намайг айлган зодсон тэр хэдэн Монгол улсын төрийн байгууллагын хүмүүс хар дарсан зүүдэнд байнга орж ирдэг. Би одоо ч гэсэн айдастай байна. Миний зүрхний хэвийн байдлыг айдастай бас хэцүү болгосон. Монгол улсын энэ хоёр байгууллага нь оюутан намайг зодож айлган, сүрдүүлсэн, миний биед одоо ч сорив нь үлдээстэй байгаа.

цас орсон хүйтэн өдөр намайг хувцас ч үгүй, биедээ ямар ч мөнгө төгрөггүй, сууж байсан орон гэрээс юу ч авуулаагүй, нэг зам ариун цэврийн өрөөнд ч оруулаагүй, гавлаад зодож нүдээд гаргасан. 

Надад туслаарай гэж би бүх дэлхийн хүний эрхийг хамгаалдаг байгууллага, хувь хүнээс тусламж гуйж байна. 

Довчингийн Далайбаатар

2014 оны 7 сарын 15 өдөр

Comments