Ц.Мөнхбаяр: Албан бусаар албан гаргагдах гэж байсан Л.Үнэнбаатар алга боллоо, чиний 3-р эмнэлэгт байгаа дүрс камерын бичлэгт байна, тэр хүн хаана байна гэж төрийн албан хаагч өчигдөр шөнө надаас асууж байна. Immigration Харвалтын тасгийн үүдэнд 1 хүнээ, эмнэлгийн эргэн тойронд хэдэн хүнээ 24 цагаар байлгаж байсан. Ар гэрийнхэн нь (Монголын иргэд) түүнийг хулгайгаар гаргах гээд байна, гэрчийг хамгаалалдаа аваач гэж цагдаа, прокуророос уйлан хайлан гуйж бишгүй явсан. Ингэж л гэрчийг хамгаалдаг юм байж. Харин сүүлд нь та арай зүсийг нь хувилгаад аваад явчихаагүй биз гэж байх юм.
Л.Үнэнбаатарын үнэн түүх-1
Л.Үнэнбаатар бол 1945 онд Өвөр Монголын Зуу үд аймагт төржээ. Өвөг дээдэс нь язгууртын, цэргийн том жанжинууд байсан тул хүүдээ Үнэнбаатар хэмээх нэр өгсөн гэдэг. Өвөр Монголын их сургуулийн анхын төгсөгч. Монголынхоо төлөө чин шударга энэ хүн 1990 оноос хойш 24 жил Монгол улсад амьдарч байна. 5 сая орчим ам.долларын хөрөнгө бэл оруулж, тогтвортой ажиллаж ирсэн. Татвараа байнга төлж байсан. Хамгийн сүүлд жил гаруйн өмнө урагшаа очиход нь ах дүүс нь "та дахин ирээд хэрэггүй. Таныг мөрдөж мөшгиж байна. Биднийг бас шалгаад байна" гэсэн учраас дахиж явахаа больсон. Монгол улсын ерөнхийлөгчид монгол улсад цагаачлах тухай өргөдөлөө өгөх гэж байсан байна.
Үнэнбаатарын үнэн түүх-2
Л.Үнэнбаатарын тухай хаалтын гэрээтэй сонин сайт телевизүүдийг дуугарч болохгүй гэж хатуу анхааруулжээ. Гарын тавхан хуруунд багтах цөөн чөлөөтэй хэд нь харзнаж байна. Л.Үнэнбаатар бол Монголын уурхай баялаг, ашигт малтмалууд хэрхэн хятадуудын гарт очсон түүхийг сайн мэдэх гэрч хэмээн зарим эх сурвалж хэлж байна. 2011 онд Хятад-Монголын харьцаанд хэзээ ч байгаагүй харилцан айлчлал гэрээ контрактууд болсон жил. Энэ жил Монголросцветмет нэгдлийн удирдлагууд өөрсдийн эзэмшилээсээ нэг лиценз хятадуудад зарсан бөгөөд 3 сая долларын хахууль авч, нэгэн намын сонгуулийг санхүүжүүлсэн бололтой. Энэ зуучлалын ажлыг хийж, өөрийн зуучилсан хувиа авснаас болж, энэ хүнийг Хятадад хүргэж, улмаар энэ хэргийг нам дарах сонирхол ердөө цөөхөн хэдэн хүнд байгаа бололтой. Уг нь ийм хэргийг Бид үнэхээр Ар Монголын Өөртөө Засах оронд амьдарч байгаа бололтой.
Л.Үнэнбаатарын үнэн түүх-3
Л.Үнэнбаатар гуайг пүрэв гаригт гаргах гэж байжээ. Галт тэргэнд хүчээр суулгах гэж байтал 70 настай хүн ухаан алдан унаж, харвалтын эхний шинж илэрсэн тул энэ хүнийг түргэнээр 3-р эмнэлэгт хүргэжээ. Гэсэн хэдий ч иргэн харъяатын нөхдүүд хэд хэдээрээ харуулдан манаж, хагас сайны өглөөний 06.15-ын УБ-Бээжингийн МИАТын нислэг юм уу? 11.40-ийн УБ-Бээжингийн Айр Чайнагийн нислэгээр албадан гаргахаар шийдэж байжээ. Хүүхэд шуухдын конкурс, хөл бөмбөгийн шар тайлагдааагүй, хагас бүтэн сайн, засаг төрийн бужигнаан. Ямар их яараа вэ? Маш том авилгын хэргийн гэрч энэ хүн өнөөдөр хаачсан яасан нь таг чиг байна. Эрхбиш маргааш өглөө ажил эхлэхэд дарга нар нэг үг унагах байгаа. Сонин хэвлэлээр албан ёсоор зарлаагүй ч, олон нийтийн сүлжээгээр хүн бүхэн мэдчихлээ шүү. Дээр нь манай хүчний байгууллагынхан "Арго" гэдэг киног дахиад нэг үзүүлчих юмсан. Тагнуулч хүн гэдэг бол өөрийн улсын иргэнээ гадаадаас ямар уран аргаар аварч авчирч байгааг "тагнуулч" гэж хэлдэг бололтой. Манайд бол ард олон дундаасаа өвөр монгол хүн олох, түүнийгээ албадан гаргах, дарамтлан тонохыг "тагнуул" гэж хэлдэг хэмээн ойлгох болж байна уу? Одоо Л.Үнэнбаатар гуай хаана байна. Албадан гаргасан уу? аль эсвэл камерт хорьсон уу? Нэг ам ангайх цаг тань ирлээ дээ.
Comments
Post a Comment