Ц.Мөнхбаяр: Та минь ээ? Та бүхний яаралтай тусламж хэрэгтэй болох нь ээ? Дахин нэг өвөр монгол хүнийг Монгол улсаас албадан гаргах гэж байна. Энэ хүн бол 1945 онд Өвөр Монголд төрсөн 1990 оноос хойш Монголд хөрөнгө оруулагчийн статусаар амьдарч байсан. Луунжавын Үнэнбаатар хэмээх хүн юм. Энэ хүнээс манай хүчний байгууллагынхан 173.000.000 төгрөг, 40.000 юан айлган сүрдүүлж авсан бөгөөд өчигдөр Гадаадын иргэн харъяатын газар саатуулах байрандаа дуудаж аваачаад хорьж, гаргахыг завдсан боловч 70 настай өндөр настай хүн гүн цочролд орсны улмаас бие нь муудаж, одоо 3-р эмнэлгийн 4 давхар дахь Зүрх судасны тасагт харгалзагчдын хяналтан доор хэвтэж байна. Маргаашийн Улаанбаатар-Бээжингийн нислэгээр Монгол улсаас албадан гаргах тул та бүгдийн халуун дэмжлэг хэрэгтэй байна. Цааш нь түгээнэ үү. Түүний өөрийн гараар бичсэн өргөдлийг та бүхэнд хүргэе. Та бүхэн шэйр хийнэ үү.
Энэ бол маргааш албадан гаргагдах Л.Үнэнбаатар гуайн Монголын төрөөс аврал эрж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн өргөдөл нь манай хүчний байгууллагынхан үнэн шудрага түргэн шуурхай ажиллаасай л гэж хүсье.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст
2014.06.13. УБ хот
Өргөдөл гаргах нь:
СБД-ийн 5-р хороо, 50.000-ын 28-р байрны 20-тоотод байнга оршин суух БНХАУ-ын иргэн Луунжав овогтой Үнэнбаатар миний биеийг 2014 оны 04-р сараас хэн нь үл мэдэгдэх дөрвөн хүн миний өөрийн амьдардаг СБД-ийн 5-р хороо, 50.000-ын 28-р байрны 20-тоотод ирж чамайг Монгол Улсын хилээр гаргана гэж айлган сүрдүүлж намайг зочид буудалд хориулж газар худалдаж ав, авахгүй бол чамайг хилээр албадан гаргуулна гэж айлган сүрдүүлж 2014 оны 4-р сараас эхлэн Мөнхбат гэж хүний газрыг надад энэ хүний газар гэж өөрсдөө хэлсэн. Нийтдээ 50 /тавин сая/ төгрөгийг Б. Мөнхбат гэж хүний ХААН банкны 5064154597 дансаар авсан. Бэлнээр 70.000.000,00 төгрөгийг Мон Мысло ХХК-ний захирал Ганзоригоос явуулж, Б. Мөнхбат нь авсан. Ингэхэд уг Мон Мысло компаны захирал Ганзориг эхнэртэйгээ байсан. Мөн 6 сая, 27 сая төгрөгийг бэлнээр авсан. Мөн 40.000 юаныг бэлнээр авсан. Мөн 2014 оны 5-р сарын 06-нд 20.000.000 төгрөгийг Б. Мөнхбатын ХААН банкны 5064154597 дансаар авсан. Иймээс намайг айлган сүрдүүлж, дарамталж 173.000.000 төгрөг, 40.000 юань авсныг хуулийн дагуу шалгаж өгнө үү.
Өргөдөл гаргасан
Л. Үнэнбаатар
Comments
Post a Comment