"Эх орон хаана байна?"



"Эх орон хаана байна?" 

Манай сэтгүүлч Дэвид Чейс Өвөрмонголын иргэн Н.Алхаад Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхих шаардах хуудас ирснээс эхлээд нэг жил оршин суух үнэмлэх олгох хүртэлх хугацаанд хамт байж, Алхаа болон Хятад руу буцсанаасаа хойш сураг алдарсан Далайбаатар, Тулгуур нарын тухай үнэн түүхийг бичлээ. 

"... Тулгуурын эхнэр Батзаяаг нөхөртэйгөө холбоо барих гэж өдөржин оролдож байхад Сарнай Батзаяагийн дэргэд байжээ. Сарнайгийн хэлснээр Тулгуур тавдугаар сарын 14-нд өглөөний 07.00-08.00 цагийн үед тэдэн рүү залгасан байна. Тэгээд “Бид Хятадын хил давчихлаа. Одоо яах вэ? Монгол руу зугтах гээд үзэх үү?” гэжээ. Батзаяа нөхөртөө юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан гэнэ. Тулгуурт удаан ярих боломж байсангүй, тэгсгээд утсаа тасалжээ. Эхнэр нь нөхрийнхөө дууг сүүлчийн удаа сонссон нь энэ ..."


Comments